Бээжин, Шанхай хотууд Covid-19-ийг ялав

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Бээжин, Шанхай хотууд Covid-19-ийг ялав

Бээжин, Шанхай хотууд Covid-19-ийг ялав

Нийт 25 сая хүн амтай Шанхай хотод Бямба гаригт гуравдугаар сараас хойш анх удаа Covid-19 цар тахлын тохиолдол нэг ч бүртгэгдсэнгүй. Тус хотод хатуу хөл хорио тогтоосон байсныг зургадугаар сарын эхээр цуцалсан. Хатуу хөл хорио цуцлагдсан ч долдугаар сарыг дуустал амралтын өдөр бүр хотын нийт оршин суугчаас PCR шинжилгээ үргэлжлүүлэн авахаар төлөвлөжээ.

Бээжин хотод ч мөн адил халдварын тохиолдол эрс буурч, өнгөрсөн Бямба гаригт хоёрхон шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Covid-19-ийн ид өсөлтийн үеэр Бээжинд хөл хорио тогтоож, сургууль, оффисуудыг хаагаад байсан юм. Энэ долоо хоногоос эхлэн бага, дунд ангийн бүх сурагч танхимаар суралцах боломжтой болсныг тус хотын Боловсролын газраас мэдэгдэв.

Бээжин, Шанхайд нөхцөл байдал сайжирсан хэдий ч Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Шэньжэньд өнгөрсөн Бямба гаригт халдварын тохиолдол илэрчээ. Үүний улмаас Шэньжэний Хонгконгтой хиллэдэг төв дүүрэгт бөөний зах, кино театр, спорт заалуудыг гурав хоногийн хугацаатай хаасан байна. Эмнэлгийн нөөц жигд бус хуваарилагдаж, өндөр настнуудын вакцинжуулалтын түвшин бага байгааг Хятадын албаны хүмүүс онцолжээ.

Эх сурвалж: ALJAZEERA, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж