Автомашины холын зайн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Автомашины холын зайн уралдаан болно

Өвөрмонголын Бугат гараагаа эхлүүлэх олон улсын чанартай автомашины холын зайн уралдаан болох гэж байна. Тус хотоос гараагаа эхлүүлэх уралдаан энэ сарын 24-нд эхлэх бөгөөд ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх гэнэ. Уралдаанд оролцохоор 10 гаруй орны 30 гаруй тамирчин мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Монголын авто, мотоциклийн холбооноос зохион байгуулж буй энэ уралдаанд тамирчид УАЗ-469 болон жийп гэсэн хоёр ангиллаар уралдах бөгөөд ангилал тус бүрийн ялагч нь таван мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ.

С.Цэлмэ
г
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж