Хлорын хий дэлбэрсний улмаас 13 хүн амиа алдаж, 250 хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Хлорын хий дэлбэрсний улмаас 13 хүн амиа алдаж, 250 хүн шархаджээ

Хлорын хий дэлбэрсний улмаас 13 хүн амиа алдаж, 250 хүн шархаджээ

Йорданы Акаба боомтод хорт хлорын хий дэлбэрсний улмаас 13 хүн амиа алдаж, 250 хүн шархадсан байна. Жибути руу экспортлож байсан 25 тонн хлороор дүүргэсэн сав тээвэрлэлтийн явцад унаж, хүчтэй дэлбэрэлт болжээ. Акабагийн Эрүүл мэндийн газрын дарга Жамал Обэйдат төрийн телевизэд "Бид Акабагийн иргэдэд гэртээ байж, цонхоо хаахыг зөвлөж байна. Энэ хий нь маш аюултай" гэж ярьжээ. Мөн тэрбээр хортой шар хий агаарт тарснаас болж илүү олон хүн нас барж болзошгүйг анхааруулсан байна.

Тус улсын төрийн телевизийн твиттер хуудаст байрлуулсан видео бичлэгт агуулахын сав унахдаа хөлөг онгоцны тавцан руу цохигдож, дараа нь хүмүүс зугтаж байх үед тод шар өнгийн хий агаарт тарсныг харуулсан байна. Йорданы Иргэний хамгаалалтын алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан хийн асуудлыг шийдвэрлэхээр мэргэжлийн багууд ажиллаж, Акаба хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр онгоц илгээж байгаа талаар мэдэгджээ.

Хлор нь өргөн хэрэглэгддэг ариутгагч, ус цэвэршүүлэгч бодис боловч амьсгалсан тохиолдолд хий нь давсны хүчил болж хувирдаг бөгөөд энэ нь уушгинд ус ялгарах урвалаар шатаж, үхэлд хүргэдэг. Дэлбэрэлт болсон газар нь Израилын өмнөд хэсгийн Эйлат хотоос 20 километрын зайд оршдог. Акаба нь 188 мянган хүн амтай бөгөөд 50 мянга нь Эйлат хотод амьдардаг байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж