"300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна"

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

"300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна"

"300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна"

Орос улс Украин дахь довтолгоогоо эрчимжүүлж эхэлсэн нь Дэлхийн гуравдугаар дайн болох вий гэсэн айдас төрүүлээд байна. Иймээс НАТО 300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахаа мэдэгдэв.

Оросын цэргүүд өчигдөр /2022.06.27/ Киевт бөмбөг хаяад, удалгүй араас нь Кременчук хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв рүү хоёр пуужингаар халдлага үйлдсэн. Пуужингийн дайралтын үед дэлгүүр дотор 1000 гаруй хүн байсан гэж Зеленский мэдэгдлээ. Халдлагын улмаас дор хаяж 13 хүн нас барж, 50 гаруй хүн шархадсан гэх мэдээлэл байна. Аврах ангийнхан амьд үлдэгсдийг хайсаар байгаа тул цаашид ч энэ тоо нэмэгдэх магадлалтай ажээ.

Кременчук хот Украины төв хэсэг, Днепр мөрний эрэг дээрх Полтава мужид оршдог. “Тус худалдааны төвийн ойр орчимд оросууд онилсон байж болох ямар нэгэн цэргийн байгууламж байхгүй, тиймээс санаатайгаар энгийн иргэдэд халдаж байна” гэж Полтава мужийн захирагч Дмитрий Лунин хэлжээ.

Энэ халдлагын дараа Зеленский НАТО-гийн удирдагчидтай холбогдож, илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн “ажиглагч бус түнш” байхыг тэднээс хүсчээ.

НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2022.06.28/ Испанийн Мадрид хотноо болж байна. Уулзалтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Бид НАТО-гийн хариу арга хэмжээг өөрчилж, өндөржүүлсэн бэлэн байдалд буй хүчнийхээ тоог 300 мянгад хүргэнэ” гэж мэдэгдэв.

Дашрамд дурдахад, дээд хэмжээний уулзалтын үеэр Финланд, Швед улсуудын НАТО-д элсэх хүсэлтийн талаар хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: DAILY STAR, ALJAZEERA, NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж