Дэлхийн хамгийн баян долоон орны удирдагчид Германд болж буй дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Украиныг эцсээ хүртэл дэмжихээ амлалаа. Түүнчлэн “Их-7”-гийн бүлэг Орос улс Украины боомтуудаас хүнсний бүтээгдэхүүн экспортлоход хориг тавих эрхгүй гэж мэдэгджээ. Украины ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцсон байна. Тэрбээр үг хэлэхдээ барууны холбоотнуудаас илүү их хүнд зэвсэг нийлүүлэхийг уриалав.
"Их 7"-гийн удирдагчид Оросын түрэмгийллийн эсрэг нэгдмэл байхыг шаардаж байна. Тэд Даваа гаригт хийсэн хатуу мэдэгдэлдээ "Бид санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын дэмжлэгийг үргэлжлүүлж, шаардлагатай хугацаанд Украинтай хамт байх болно" гэж мэдэгджээ. “Орос, Беларусын тусламжтай Украины эсрэг явуулж буй харгис хэрцгий, ямар ч үндэслэлгүй, хууль бус түрэмгийллийн дайнаас бид эмээсэн хэвээр байгаа бөгөөд буруушаасаар байна" гэж нэмж тэмдэглэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ