Ногоон орчинд амьдарч аз жаргалаа цэнэглэ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Ногоон орчинд амьдарч аз жаргалаа цэнэглэ

Ногоон орчинд амьдарч аз жаргалаа цэнэглэ

Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд хэрэм болон дуут шувууд нутаглаж, экологийн тэнцвэрт байдлыг нь хадгалсан 13 төрлийн ховор ургамлыг тарьж Монголын анхны танин мэдэхүйн хүрээлэн болгон ажиллуулж байна.

Тус хүрээлэн нь Мишээл сити төслийн нэгээхэн хэсэг бөгөөд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн яармагийн урд, Мишээл барилгын их дэлгүүрийн баруун талын 168 метр гүүрэн гарцаар явж хүрээлэн рүү хүрнэ.

Хүрээлэнрүү холбосон 4.5 метрийн өндөртэй гүүрэн гарцаар явахдаа байгалийн сайхныг тольдож, навчин дээр тогтсон шүүдрийн дуслыг харж, алсын уулыг ширтэн нүдний хараагаа тэлэх гээд олон сайхан мэдрэмжийг авч болно. Тун удахгүй 12 метрийн өндөртэй алсыг харагч цамхаг ашиглалтанд орно.

Гүүрнээс салаалж хүүхдийн тэрэгтэй ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулан 44 метрийн урттай налуу замыг шийдэж өгсөн нь байгалийн сайхан, моддын дунд хүн бүр алжаал ядаргаагаа тайлж амарч тухлах боломжийг олгож чадсан юм.

Энд тамхи болон согтууруулах ундааны зүйлсийг хориглож хүүхэд залуус, хөгшид буурлуудын ая тухтай байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Ингээд Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээр зочлоорой.

Ногоон орчинд тавтай морил

Ногоон байгууламжруу дөнгөж ороход л хүний бүх анхаарал төвлөрч тархи амарч, стресс арилан сэтгэл зүйд эерэгээр нөлөөлснөөр хүмүүсийн өвчлөл, нас баралт буурч төрөл бүрийн шархны эдгэрэлт хурдан байдаг нь судалгаагаар нотлогджээ.

 

Цэцэрлэгт хүрээлэнд тоглосон, байгальд ойр өссөн хүүхдүүд илүү бүтээлч, хариуцлагатай болж, анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар эрс нэмэгддэг нь далд ухамсарт тайван эерэг хүчийг суулгадаг ногоон байгууламжийн ид шид гэлтэй.

Нэг мод 2 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж, агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээний 25 хувийг өөртөө шингээн, тоос шороог 78 хүртэлх хувь багасгадаг тул эрүүл цэнгэг агаараар өглөө бүр амьсгалж бүрэн дүүрэн хүчилтөрөгчийг авах болно.

Ногоон байгууламж танд юу өгөх вэ?

Ойд зочилсноор хорт хавдрын эсийг устгадаг байгалийн эсийн идэвхжил нэмэгдэн, эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг гээд олон талт ач холбогдол нь танд эрүүл мэндийг өгнө

Ковид-19 халдвараар өвчилсний дараа байгалийн хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. Та цэцэрлэгт хүрээлэнд 1 цаг алхаснаар ногоон байгууламж таны уушгиныг багтаамжийг сайжруулж дутагдсан дархлааг тань танд өгнө.

Ногоон байгууламжаар зугаалснаар хосуудын харилцаа эв нэгдлээр бэхжин хайраар дүүрч, хүүхдүүд ургамал цэцэгстэй танилцан аз жаргалаар бялхаж гэр бүлийн харилцаанд үлдэх хамгийн нандин дурсамжийг танд өгнө.

Гол устай ойр байх нь аз жаргалын дааврыг нэмэгдүүлдэг.  

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь Туул голын эрэг дагуу тохижилт хийж амрах, ая тухтай байдлыг бүрдүүлж чадсан.

Голын урсгалыг дээрээс нь харж усны урсгалын чимээг сонсох нь жинхэнэ тайвшралыг олж тархиа амраах боломж юм.

Усны ойролцоох ургамал нь фитонцид хэмээх бодис ялгаруулдаг бөгөөд хүмүүс үүгээр амьсгалснаар цусны цагаан эсийн тоо нэмэгдэж өвчин, халдвартай тэмцэх дархлааг сайжруулдаг байна.

Голын эргээр алхалж усны мандлаар хөвөх нь дундаж наслалтыг уртасгадаг болохыг олон улсын хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдэгджээ.

Түүнчлэн Туул голын эрэг дагуу аялагч амрагчдад зориулсан завины зогсоолыг бий болгосон бөгөөд энд Canoe буюу хэд хэдэн хүний суудалтай, 1 эсвэл 2 сэлүүртэй, овор хэмжээ багатай хөнгөн завиар аялах боломжтой юм.

Та энд амарч, алжаалаа тайлж том жижиг террас дээрээс усны мандлыг ажиглан өдөр бүр гол устай ойрхон амьдарч усны ойролцоо амьдрахын ач тусыг мэдрээрэй.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөг, волейболын зөөлөн талбайтай, хөгшид буурлуудад зориулсан дасгал хөдөлгөөний эко төхөөрөмжүүдтэй, нялхас нярайд зориулсан саравч, сүүдрэвч, савлуур, гулсуур, элсэн талбайтай, аялагч, амрагчдад зориулсан ая тухтай ширээ сандалтай.

Улс нийтийн баяр, арга хэмжээнүүд болон улирлын байдлаас хамаарч эвент, үзүүлбэрүүд, эргэдэг хийлдэг тоглоомууд, астропарк буюу одон орны гэр, амьтны хүрээлэнг ажиллуулж байна.

Өвөл мөсөн хотхон, гэрэлт харгуйг бий болгож хавартаа ховор төрлийн мод, ургамал суулган тарьж, арчилж хамгаалж, намар нь мэргэжлийн коллеж, сургуулийн оюутан сурагчдад зориулан практик дадлага хийх боломжийг олгон үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Та Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд заавал зочлоорой. Магадгүй энд хамгийн ойр амьдрах боломжийг ч мөн судлаад үзэхийг санал болгож байна. Таны ногоон байгууламжинд ойр орших хөрөнгө оруулалт тань өөрийн эрүүл мэнддээ олгож буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Эрүүл мэнд эрхэм баян.

Хамгийн том ногоон байгууламжтай Мишээл резиденс орон сууц

Борлуулалтын алба: 7505-7788

Мишээл Резиденс:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж