Жонни Депп 2018 онд “Карибын тэнгисийн дээрэмчид” франчайзаас хасагдсан ч өөрийн нэр төрийг сэргэсний дараа Ахмад Жак Спарровын дүрээр эргэн ирэхээр төлөвлөж байна. Депп сүүлийн 2018 оноос өмнөх 15 жилийн хугацаанд “Карибын тэнгисийн дээрэмчид” таван ангит цувралын гол дүр байсан ба хамгийн сүүлийн аяллаа "Үхсэн хүмүүс үлгэр ярьдаггүй" ангид хийсэн юм.
Өдгөө 59 настай жүжигчин Депп хуучин эхнэр Амбер Хердын эсрэг шүүх хурал дээр ялсныхаа дараа Диснейтэй "300 сая ам.долларын гэрээ" хийх талаар ярилцаж буйг эх сурвалж “Poptopic”-т мэдээлэв. Дисней Депптэй харилцаагаа сэргээх хүсэлтэй бөгөөд саяхнаас холбогдож эхэлсэн байна.
Хэрэв тэд гэрээ байгуулж чадвал Жонни Деппыг “Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн зургадугаар ангид тоглуулах юм байна. Мөн Жак Спарровын тухай тусгай олон ангит хийхээр зэхэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Дисней Деппийг удахгүй эргүүлэн татахын тулд 300 сая ам.долларын гэрээ хийхээр бололтой. Улмаар сайн санааны илэрхийлэл болгон Деппийн сонгосон буяны байгууллагад "их хэмжээний хандив" өгч байгаа гэсэн мэдээлэл цацагдаж буй юм.
Эх сурвалж: DAILY MAIL