"Эмээлтийн асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаных"

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

"Эмээлтийн асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаных"

"Эмээлтийн асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаных"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдсаныг онцлоод, "Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдээ шинэчлэх хэрэгтэй. Үүнийг дагаад хэрэглэгчдийн гар дээр очиж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах олон ажил хийгдэнэ" гэж хэлэв.

Я.СОДБААТАР:

-Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр маш тов тодорхой байна. Шалтгаан нь олон улсын нөхцөл байдал, манай дотоодын нөхцөл байдал ч хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үеийн шаардлага байна. Ялангуяа олон улсын тавцанд гарч буй олон улсын ээдрээт нөхцөл байдал, улс орнуудын хооронд болж буй мөргөлдөөнт байдлууд эргээд дэлхий нийтэд хүн амын хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин нь дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь эргээд манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм.

Сүүлийн нэг жилийг аваад үзвэл, манай дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Бид хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас цаг үеийн нөхцөл байдлаас болон Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг бид энэ хүрээнд нэлээн хурцаар тавьж байна. Ард иргэдийн гар дээр очиж буй хүнс эрүүл, стандартын шаардлага хангасан ёстой. Энэ утгаар хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр асуудлуудыг бид тавьсан.

Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч парламент дээр үг хэлж, хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний төслийг өргөн барилаа. УИХ энэ томоохон төслийг баталж, Монгол Улсын түүхэнд хүнсний хангамж хөдөө аж ахуйн салбарт түүхэн гэж хэлж болохуйц томоохон шийдвэр гаргасан. Энэ тогтоол албажаад, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Энэ тогтоол хэрэгжсэнээр ирэх таван жилд Монгол Улсад 19 нэр төрлийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр бид дотоодын хэрэгцээгээ хангах төдийгүй бүх малаа эрүүлжүүлж, эрүүл малтай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ дотор нэг томоохон асуудал бол лабораторийн хүчин чадлыг сайжруулах, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох, үүнийгээ дагаад үндэсний лавлагааны лабораториос эхлүүлээд бусад төр, хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудыг олноор байгуулж, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм.

Хамгийн сүүлд, ард иргэдийг ихээхэн бухимдуулсан Эмээлтийн махны асуудал байна. Энэ бол хүнсний аюулгүй байдал алдагдаж буйн томоохон жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, мэргэжлийн хяналт, стандартчилал хэмжил зүйн болон холбогдох олон хүнд хариуцлага тооцож байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж