Галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн нас барав

Галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн нас барав

АНУ-ын Миссури мужид өчигдөр /2022.06.27/ галт тэрэг замаасаа гарч осолджээ. Тодруулбал, тус галт тэрэг өөрөө буулгагч машинтай мөргөлдсөний улмаас замаасаа гарч, хажуулдан унасан байна. Ослын улмаас гурван хүн нас барж, 50 орчим хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь галт тэргэнд, нэг нь өөрөө буулгагч машинд сууж явсан байна.

Осол болсон цэгт ямар нэгэн анхааруулах гэрэл, галт тэрэгнээс болгоомжлуулах хөдөлгөөнт хаалга, хяналт огт байдаггүй гэж эрх баригчид мэдээлэв.

Галт тэргэнд ойролцоогоор 243 зорчигч, багийн 12 гишүүн байжээ. Бага зэрэг гэмтсэн зорчигчдод зориулж сургуулийн байрыг суллан, оношилгооны төв болгосон байна. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 14 хүний бүрэлдэхүүнтэй багийг ослын газарт илгээжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Калифорниад мөн галт тэрэгний осол болсон. Тодруулбал, Ням гаригт Калифорниа мужид 85 зорчигчтой галт тэрэг машинтай мөргөлдсөн хэрэг гарсан. Энэ ослын улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан билээ. Ийн хоёрхон өдрийн дотор үхлийн аюултай хоёр ч осол болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж