Г.Занданшатар: Урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 19.5 хувьтай тэнцсэн

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 19.5 хувьтай тэнцсэн

Г.Занданшатар: Урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 19.5 хувьтай тэнцсэн

Төрийн ордонд яг одоо "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим" хэлэлцүүлэг болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сард танилцуулсан төлбөрийн тэнцлийн мэдээллийг дахин сануулав. Мөн нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын зангилаа нь үндсэндээ төлбөрийн тэнцлийн асуудал болоод байгааг онцлоод, "Сүүлийн 14 жилийн 12-д нь төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал бий болгож, өрийн үндсэн шалтгаан болсон" гэлээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшсан. Экспортын 92 хувь нь уул уурхайн түүхий эд бүтээгдэхүүн. Нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний экспорт багатай. Эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай хэвээр байгаа юм.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцэж байна. Энэ нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Гадаад өрийн ерөнхий нөхцөл байдлыг харахад, сүүлийн 14 жилийн хугацаанд 27.1 тэрбум ам.доллараар өссөн. 2006 онд 4.7 тэрбум ам.доллар байсан гэж үзвэл 27 тэрбум ам.доллараар гадаад өр өссөн гэсэн үг. Үүн дотор Засгийн газрын өр 7.1 тэрбум ам.доллараар, Төв банкны своп хэлцлийн өр 2 тэрбум ам.доллараар, санхүүгийн байгууллагуудын өр 1.3 тэрбум ам.доллараар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж