ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2022 оны улсын аварга болов

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2022 оны улсын аварга болов

ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2022 оны улсын аварга болов

Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр /2022.06.24-26/ амжилттай зохион байгуулагдаж, Бөөн гараат уралдааны Элит-эрэгтэй ангилалд ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Team OGGI” түрүүлжээ. Тус тэмцээний “Under-23” ангилалд ОУХМ н.Амартүвшин “Хубилай” клуб, Элит-Эмэгтэй ангилалд спортын мастер Ж.Анужин “Team OGGI” нар түрүүлж, 2022 оны  Монгол Улсын аваргууд болов.

Тус уралдаан гурван өдрийн нийлбэр дүнгээр ОУХМ А.Алтансүх дасгалжуулагчтай “Team OGGI” баг түрүүлж, аваргын алтан цом гарджээ. Онцлох тамирчнаар Өсвөрийн ангиллаас өгсөж уралдан, медаль авсан А.Даваажаргал “Аттила” клуб, Т.Хонгорзул “Team OGGI” нар шалгарсан байна.

2022 оны Улсын АШТ-ийг үлгэр жишээ ивээн тэтгэж, тамирчдад өндөр шагнал олгож, маш их урам зориг идэвх хайрласан “ДөДэЦэ” ХХК-ны захирал, МДХ-ны УЗ-ийн гишүүн, ахмад тамирчин ОУХМ Ж.Даваасамбууд нийт дугуйчдынхаа өмнөөс Монголын дугуйн холбооноос талархал илэрхийлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж