Хятад улс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ танана

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Хятад улс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ танана

Хятад улс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ танана

БНХАУ 2022 оны эхний улиралд “Бээжингийн олимп 2022” зохион байгуулснаас шалтгаалж дотоодын нүүрсний нийлүүлэлтээ танаж, улмаар 2022 оны эхний хагаст нүүрсний үнэ өндөр түвшинд хадгалагдах дүр зураг хэвээр байна. Энэ оны сүүлээс тус улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтийн зөрүү арилан, үнэ эргэн буурах хүлээлттэй байгаа талаар Глобал эдийн засгийн санхүүгийн тайланд мэдээлжээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын газрын тосны импортыг АНУ зогсоох, Их Британи 2022 ондоо багтааж зогсоох, Европын холбоо 2027 он гэхэд ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс хамаарах хамаарлаа бууруулах талаар мэдэгдсэн. Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам холдож, үнийн төсөөллийг нэмэгдүүлэв. Газрын тосны үнэ 2022 онд баррель нь 118 ам.доллар, 2023 онд баррель нь 96 ам.доллар болж өсөхөөр байна. Түүнчлэн тээвэрлэх, худалдах болон арилжаалах хүндрэлээс шалтгаалж зэсийн үнэ 2022 онд тонн нь 9897 ам.долларт, алтны үнэ унц нь 2231 ам.долларт хүрч өсөх тооцоололтой байна.

Эх сурвалж: BLOOMBERG, IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж