NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаараар УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Тогмидын Доржхандыг танилцуулж байна.
Парламентын гишүүд дундаа ганц гайгүй эдийн засагч, санхүүч гишүүдийн нэг нь Т.Доржханд гэгддэг. Гэхдээ Төрийн ордны босгоор алхсан анхны өдрөөсөө буюу гишүүний үнэмлэхээ авахдаа пүүз өмсөж, ангийнхнаасаа "онгойрсон" нь олны шүүмжлэл, магтаал дагуулсан юм.
МУИС-ийг төрийн санхүүч, мэргэжлээр дүүргэж, Японы Хитоцубаши их сургуульд, төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистр хамгаалсан. Англи, орос хэлтэй. Ажлын гараагаа Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээр эхлүүлсэн. Тус яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Олон улсын валютын санд Ази, Номхон далайг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байсан туршлагатай гээд намтар түүхээс нь дурдаж болно.
Харин улс төрийн түүх нимгэнтэй. 2016 оноос эхлэн С.Ганбаатарын угшилтай Хөдөлмөрийн үндэсний намд удирдах зөвлөлийн даргын алба хашиж, 2020 онд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, гишүүн болсон. Тэрбээр өдгөө ХҮН-ын даргын албан тушаал хашдаг.
Өнгөрсөн хоёр жил тэрбээр "шинэков" байхыг хүссэнгүй. Чуулганы хуралдаан дээр архагуудтай "ам зөрж", ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж ирсэн юм. Олонд "зүслэгдэх"-ийн тулд пиартаа популизм ашиглаж, ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж, эрх баригчдыг наанаа байнга шүүмжилдэг. Харин цаанаа түүнийг, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд олон.
Өөрөөр хэлбэл, ХҮН ба түүнийг МАН-ын захиалгаар ажилладаг гэх хардлага бий. Учир нь, эрх баригч нам хийгээд парламентад суудалтай намууд зөвшилцөж, тунхаг бичигт гарын үсэг зурснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр болсон. Үүний эхлэлийг ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Н.Ганибал, Ш.Адьшаа нар тавьсан. Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог улс төрийн гол сэдвээ болгоод зогсохгүй намынхаа чиг хандлагыг өөрчилснөө зарласан. Зүүний үзэлтэй ХҮН барууны үзэл баримтлалтай болсон нь өнгөлөн далдлалт байж мэднэ.
Өнгөрсөн хавар Т.Доржханд гишүүн төв талбай дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэх жагсаал хийсэн. Харамсалтай нь, түүний жагсаалыг дэмжсэн нь цөөхөн. Гэхдээ жагсаал хийсэн цаад шалтгаан нь МАН-ын өгсөн даалгавар байлаа. Уг жагсаалаас гарсан санал санаачилгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснээр эрх баригчид эцэг хуульд гар дүрэх боломжтой болж байгаа юм.
Т.Доржхандын гомдлоор Үндсэн хуулийн Цэц түүний санасныг гүйцэлдүүлж, сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Тэрбээр “Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорциональ тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно. Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ” гэж хэлсэн. Гишүүдийн тоог нэмж, пропорциональ системтэй болгочихвол ядаж л нэг суудлаа нэмэх боломжтой гэж тэрбээр тооцож байгаа нь худлаа биш.
Үндсэн хуулийн өөрчлөлт МАН тустай ч, ХҮН-д бас хэрэгтэй байгаа. Тиймээс МАН-ын даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаагүй бизээ.
Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд бичигдсэн. Тухайлбал, түүний жилийн орлого 13 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг байжээ. Мөн нэг тэрбум, 90 саяар үнэлэгдэх орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн дурджээ. Үүнээс гадна нэг тэрбумын авлагатай бөгөөд “Монре даатгал”, “Монреимпекс”, “Стандарт инвестмент”, “Айтүүлс” ХХК, “Авто Хаб” зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Хоёр жил гаруй парламентад суухдаа банкны реформ, тогтолцоог өөрчлөх, авлига, төсвийн хулгайг таслан зогсоох ёстой талаар ярьснаас биш түүнээр овоглох хууль бараг байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. УИх-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн тоонд багтдаг.
Т.ДОРЖХАНДЫН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ
1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавр
2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр
2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр
2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн
2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан
2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч
2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга
2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх
2016-2020 онд Хүн намын удирдах зөвлөлийн дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2012 онд "Алтан гадас" одон
ГАДААД ХЭЛ
Англи, орос
Зочин 2022-06-28 46.147.101.102
83271238 )) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү > https://cutt.ly/girl01646
Зочин 2022-06-28 64.119.17.80
Ямар юмныхан нь англи, орос хэлтэй байх вэ дээ. Мангли хэл бол байгаа байх. Ядруухан ярианы англи хэлтэй, сонингийн тасархай ч уншиж чадахгүй амьтан шүү дээ. Манай боловсон хүчний мэдлэг чадвар гэж үнэхээр өрөвдөлтэй байна аа. Гадаад сурсан хүмүүсийн 1 хүрэхтэй үгүйтэй хувь нь л ном сурах бичгээ бүрэн ашиглах хэмжээний гадаад хэлтэй байгаа нь бодит үнэн. За тэгээд Оюунэрдэнэ, Учрал гээд цааш явах юм бол үнэхээр хэцүү шүү дээ. Манайхан ийм л түвшинд суралцаж ирээд хэлбэрдэж өгч байгаа юм даа…
МАНАН 2022-06-28 202.131.228.98
News.mn МАНАНгийн гар хөл юм аа гэж
Зочин 2022-06-28 202.126.89.110
Пропорциональ системтэй болгочихвол энэ хүнээс өөр хүсэх зүйл алга. Нэг хүн нэг асуудал шийдчихдэг бол яг а**х гээд байна.
BAT 2022-06-28 197.211.53.26
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
Иргэн 2022-06-28 139.5.216.26
Танай сайт ХЭНИЙ гар хөл вэ???
Зочин 2022-06-28 192.82.71.39
АН. МАН хоёр айгаад эхэлчиж! Андашгүй иймэрхүү юм яриад л эхэлдэг ш тээ
Зочин 2022-06-28 124.158.68.63
Т.Доржханд МАН -ын гар хөл бишээ. Харин "эрүүл" сэтгэлгээ, бодлогын гар хөл, Эх орныхоо төлөө, ард түмнийхээ гар хөл болж яваа. Тэр Ц.Даваасүрэн гэгч жижиг тойргийн жижигхэн биетэй жижигхэн улстөрч сонгуулийн хувь тэнцүүлсэн эрүүл системийг жадлан эсэргүүцэх нь хөөрхий харагддаг. Т.Доржханд л сонгуулийн тогтолцооны гажгийг засах гэж зүтгэж байна. Түүнийг дэмжих хэрэгтэй.
Дэмжигч 2022-06-28 64.119.23.50
Доржханд шиг хэдэн хүн УИХ д суучихвал улсын хөнжил ойрхон доо.
Зочин 2022-06-28 202.21.109.50
ene huurhun zalitai duugee biluu demjeed shivshigtei um yariad bdn
Гэрэлээ 2022-06-28 192.82.76.115
Манайх пропорциаль хувилбараар сонгоогүй биш сонгож байсан түүхтэй. Доржхандыг гишүүний сураггүй, цүнх баригчаар гүйж байхад Монгол улс пропорцианалиар сонгуулиа хийж байсан.Тэр үед улсын хэмжээнд томоор сэтгээд том хөгжил ярьсан байтгуй хийсэн зүйл байхгүй,ард түмний амьдрал ядуу тарчиг хэвээрээ, монголын үгүйлэшгүй их баялаг хэдэн хүний офшор дансанд цугларч байсан.Үндсэн хуулийг өөрсдийн эрх ашигт үйлчлүүлдэг буруу жишиг МАН тогтоож байна.
Зочин 2022-06-28 202.126.89.80
Доржханд бол МАН- ын гар хөл бишээ.Харин Барууны орнуудын УИХ дахь гар хөл нь гэвэл илүү дөхөм байх.
Зочин 2022-06-28 66.181.161.46
Яг үнэнГ хэллээ МАН Доржхандыг тоолоо юу Халтар нөхөр бол Барууныхны гар хөл юм
Зочин 2022-06-28 66.181.160.57
танай илжигдоржийн гар хөл шүү дээ танай эзэн хулгайч батүүл мэтийн новшнуудыг төр лүү ойртуулах алхам хийгээд байгааг ард түмэн харж л байна
ЭДИЙН ЗАСАГЧ 2022-06-28 202.21.108.251
Сангийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын даргаар ажиллаж одооны яригдаад байгаа Их Өрийн асуудал, ЖДҮ сан, Хөгжлийн банкыг байгуулах, ББСБ ажлыг хийхэд голлон оролцсон хүн дээ. Мөн төрийн компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан даа. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь дампуурч хариуцлага яригдах байдал ажиглагдаад эхлэхээр МАН-аас гарч уснаас цэвэр гарахаар ХҮН-д орсон нэгэн.
Ари 2022-06-28 64.119.22.195
Гар хөл ч юу байхав дээ. Өнөөдөр Монголд их муухай Орос маягийн улс төрийн дарангуйлал хэлбэр рүү Эх үүсвэр нь санхүүд суурилсан хэлбэртээ шилжчихсэн. Монголын одоогийн гол төлөөлөгч нь Т.Доржханд, С.Эрдэнэ нар. Далавч нь ургаагүй байж улс төрөөр мөнгө хийхийг хүсэгсэд нэн ихэдсэн. Бат-Ялалт, А.Отгонбаатар г.м.
зочин 2022-06-28 202.131.245.69
жишээ татаж өмөөрч бичсэн комментийг оруулдаггүй юм байна ккк
зочин 2022-06-28 202.131.245.69
ингэж бичсний дараа оруулаад байна уу кк
зочин 2022-06-28 202.131.245.69
Доржханд гишүүний тавьж буй шаардлага зөв. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед Ерөнхийлөгчийн ТГ, УИХ, түүний ТГ, УИХ-ын дэргэдэх төрийн байгууллагуудын төсвийг танах, тэр тусмаа дэд дарга, дотороо хэлтэстэй газрын дарга нар, зөвлөх, туслах гэсэн орон тоог хэмнэх, төрийн албаны шат дамжлагыг цөөлөх саналыг шууд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зочин 2022-06-28 202.21.109.111
Зөв л юм хийж байгаа хүндээ
Зочин 2022-06-28 188.162.254.112
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
зочин 2022-06-28 192.82.86.38
Ялтан Эрдэнээ бол жинхэнэ гар хөл
Зочин 2022-06-28 202.126.94.205
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар эдийн засагч биш төр эрх зүйн талын хуульчид л ярьж баймаар юм
Давхар дээл гэж өхөөрдөөд байгаа юмуу монголчлоод байгаа юмуу хэллэг нь хүртэл тэнэглэл болсон Парламентын гишүүн ЗГийн гишүүн байх нь засаглал хуваах онол засаглалын тэнцвэртэй байхад харшилсан нэг нэгэндээ хяналт тавьдаг тогтолцоог үгүйсгэсэн л асуудал
Гишүүдийн тоог нэмэх нь манайх шиг уун ямаанд жаран ухана болсон данхар төртэй улсад бас л орон тоо нэмэхээс өөр ашиггүй сонгуулийн хуулиараа зохи
hhhhh 2022-06-28 210.120.112.10
Yagaad muulaad bicheed bgaa yum be. Ene UIH d arai shaardlaga tavidag eruul ni shuudee. Baahan hudalaa bichsen bh yum. Jishee ni HUN nam hezee ch Gangabaatriin ugshil bgaagui bh. Nuhur dotor ni orj bugjignuulsan bh. Hamgiin ih hural tsaldag gen uu? Ugui bh. Huvi tentsuulsen togtoltsoo heregtei shuudee. Odoo baigaa tsaraigaa harldaa. 76 gar uursdiin toirogtoo l nuguu muu tusuvuu joohon hoohonoos tasdaad yag uls ornii hugjild heregtei yuch hiij chadahgui bn shdee.
Зочин 2022-06-28 202.126.89.69
Аав ээж Нь бангладэш гэдэг үнэн үү