Улс орнуудын өр 71.6 их наяд долларт хүрэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Улс орнуудын өр 71.6 их наяд долларт хүрэх магадлалтай

Улс орнуудын өр 71.6 их наяд долларт хүрэх магадлалтай

Лондоны Эдийн засаг судлалын хүрээлэнгээс дэлхийн улс орнуудын нийт өр 2022 онд 9.5 хувиар өсч, 71.6 их наяд ам.доллар хүрэх магадлалтай гэсэн тайлан танилцуулсаныг бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцоллоо.

Их Британийн хөрөнгийн менежер Янус Хендерсон хоёр дахь жилдээ хэвлэгдсэн Төрийн өрийн индекстээ АНУ, Япон, Хятад зэрэг улс орнуудын засгийн газрын өрийн хэмжээ 9.5 хувиар өснө гэж таамаглажээ. Гэсэн ч ихэнх улс орнууд зээлээ улам нэмэх төлөвтэй байна.

Дэлхийн хэмжээнд засгийн газруудын өр 2021 онд 7.8 хувиар өсч, 65.4 их наяд ам.долларт хүрчээ. Улс орон бүрийн зээл авах хэмжээ өссөн бол өрийн үйлчилгээний зардал 1.01 их наяд ам.доллар болсон байна. Тухайн үед үр ашигтай зээлийн хүү ердөө 1.6 хувьд хүрсэн гэж тайланд дурджээ.

Гэсэн хэдий ч өрийн зардал 2022 онд мэдэгдэхүйц нэмэгдэж, тогтмол валюттай харьцуулахад ойролцоогоор 14.5 хувиар өсч, 1.16 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. Зээлийн хүү, инфляцийн өсөлт Их Британийн индекстэй холбоотой өрд ихээхэн хэмжээний нөлөөлөл учруулна. “Цар тахал нь улс орнуудын засгийн газар зээл авахад асар их нөлөө үзүүлсэн бөгөөд үүний дараах үр дагавар нь хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Жанус Хендерсоны дэлхийн бондын багцын менежер Бетани Пэйн "Украинд болж буй эмгэнэлт явдал нь барууны засгийн газруудыг батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийн тулд илүү их зээл авах шаардлага гаргаж магадгүй юм" гэж хэлэв. Жишээ нь, Герман улс Орос Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан батлан хамгаалах салбартаа өөрчлөлт оруулсан. Энэ нь зэвсэгт хүчний сандаа 100 тэрбум евро байршуулах, ДНБ-ээ хоёр дахин нэмэх байв.

“S&P Global Ratings”-ээс гаргасан хамгийн сүүлийн үеийн дэлхийн зээлийн тайланд дурдсанаар, 2022 онд улс орнуудын шинэ зээлийн хэмжээ 10.4 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь Covid-19 цар тахлын өмнөх дунджаас бараг гуравны нэгээр их байна. Мөн үргэлжилж буй мөргөлдөөн макро эдийн засагт их хэмжээний хохирол учруулж, өр тавих дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж