Angelina Jolie шинэ киногоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Angelina Jolie шинэ киногоо зарлалаа

Холливуудын чадварлаг жүжигчин Angelina Jolie өчигдөр Сараевод очжээ. Тэрбээр энэ үеэрээ Боснийн дайны үеийн тухай хайр сэтгэлийн сэдэвтэй кинонд тоглохоор болсон тухайгаа мэдээлсэн байна. Энэхүү кино дайны хүнд хэцүү үе, тэр дунд өрнөж буй хүмүүсийн амьдрал, хайр дурлалыг өгүүлэхээс улстөрийн ямар нэгэн үзэл суртал байхгүй тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Жүжигчин Angelina Jolie өнгөрсөн дөрөвдүгээр сард нөхөр Brad Pitt-ын хамт Боснид ирж байсан бөгөөд дайны хөлд нэрвэгдэж, дүрвэгсдийн хуаранд очиж, хүмүүстэй уулзаж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж