"Crash landing on you" киноны хос Сон Е Жин, Хён Бин нар гуравдугаар сарын 31-нд хуримаа хийсэн. Тэгвэл тэд анхны хүүхдээ хүлээж байгаа баярт мэдээгээ инстаграмдаа хуваалцжээ. Сон Е Жин инстаграмдаа ийн бичжээ.
Та бүхэн сайн байна уу?
Би сайн байна ^^
Өнөөдөр би баяртай мэдээ дуулгахыг хүсч байна~
Бидэнд шинэ амьдрал ирлээ..
Би бага зэрэг цочирдсон хэвээр байгаа ч өдөр бүр санаа зовж, догдолж, биедээ өөрчлөлт орж байгааг мэдэрч байна~
Баяртай байгаа ч ойр дотныхондоо хараахан хэлээгүй байна.
Юун түрүүнд би энэ мэдээг бидэнтэй адил хүлээж байсан фенүүд, танилуудтайгаа хуваалцаж байна.
Бидэнд ирсэн үнэ цэнтэй амьдралыг бид хамгаалах болно~
Та бүхэн ч бас амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсийг хамгаалж, эрүүл саруул амьдрана гэдэгт итгэлтэй байна.
Аз жаргалтай байгаарай♥
Эх сурвалж: SOOMPI
Холбоотой мэдээ