Данхаар дахин зам засахгүй гэж амлав

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Данхаар дахин зам засахгүй гэж амлав

Данхаар дахин зам засахгүй гэж амлав

Өнгөрсөн жилийн хавар цайны данхаар зам засч буй зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байв. Тухайн үед цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж  хилээр зайлшгүй шаардлагатай техник хэрэгслийг нэвтрүүлэхгүй байгаа учраас иргэд ойлгох хэрэгтэйг ч сануулсан. Харин энэ жил данхаар зам засах явдал дахин давтагдахгүй гэдгийг албаны хүмүүс амлажээ.

Учир нь засвар шинэчлэлтийн бүтээн байгуулалтад шаардлагатай зориулалтын машиныг нийслэлд оруулж ирсэн байна.

Замын инженерүүд замын хагарлыг нөхөхөд битум /замын хар тос/ хайлуулж, гагнаас хийдэг. Хамгийн гол нь замын хагарлыг сайтар цэвэрлэх нь чухал. Өндөр градуст хайлсан битумыг ямар саванд хийх нь сонин биш. Хүмүүс харагдах байдлаас нь шүүмжилж, шоолж байгаа хэмээн өнгөрсөн жил тайлбарлаж байв. Харин энэ жил зориулалтын хоёр техник авсан учир дээрх явдал дахин давтагдахгүй гэдгийг нийслэлийнхэн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж