Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Нисдэг зочид буудал

Нисдэг зочид буудал

Хосгүй тансаг нөхцөлд 5000 зорчигч тээвэрлэх чадалтай нисдэг зочид буудал бий болжээ. Цөмийн хайлмалаар ажилладаг 20 хөдөлгүүртэй, хиймэл оюун ухаанаар нисдэг "Sky Cruise" онгоц хэзээ ч газарддаггүй. Ердийн агаарын тээврийн онгоцууд зорчигчдыг "Sky Cruise" руу хүргэж, буцааж авах юм. Түүнчлэн бүх засвар үйлчилгээг нислэгийн үеэр хийх аж.

Мангас гэж нэрлэгдээд буй уг онгоцны гайхалтай нарийвчилсан загварыг бүтээсэн Йемен улсын инженер Хашем Алгайли "Цөмийн хөдөлгүүртэй тэнгэрийн аялал нь зорчигч тээврийн ирээдүй байж магадгүй" гэж хэлжээ.

Аварга онгоцыг жолоодоход хэдэн хүн шаардлагатай вэ гэж асуухад тэрбээр нисгэгчгүй, бүрэн бие даасан байх болно гэж хариулжээ. Нисгэгчгүй хэдий ч маш олон ажилтан шаардах юм байна. Сурталчилгааны бичлэгээс харахад уг нисдэг зочид буудал нь дотроо ресторан, худалдааны төв, биеийн тамирын заал, театр, тэр ч байтугай усан бассейнтай аж. Түүнчлэн, хурим хийхэд хамгийн тохиромжтой газар гэж зохион бүтээгч нь санал болгожээ.

Гэсэн хэдий ч, "Sky Cruise"-ийг "шинэ цагийн Титаник" гэж тодорхойлсон зарим шүүмжлэгчид ч бий. Тэд цөмийн реактороор ажилладаг онгоц сүйрнэ гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж