Улс орнуудын инфляци өндөр түвшинд байгаа нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчид хэджинг (hedging) хийх зорилгоор алтны эрэлтийг нэмэгдүүлж буй тул алтны үнэ 2022 оны турш өндөр түвшинд хадгалагдахаар байна. Түүнчлэн 2022 онд Холбооны нөөцийн банк болон бусад төв банкууд бодлогын төлөвөө хатууруулж, 2023 оноос инфляцийн түвшин буурснаар алтны эрэлт, үнэ буурах хүлээлт үүсчээ.
ОХУ, Украины мөргөлдөөний улмаас ОХУ-ын түүхий эдийн нийлүүлэлт доголдож, түүхий эдийн захад, ялангуяа эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлд тодорхой бус байдал үүссэн. Энэ нь цаашид түүхий эдийн үнийн өсөлтийг эрчимжүүлэх хүлээлт бий болгожээ. Барууны орнууд ОХУ-ын газрын тос, байгалийн хийгээс бусад түүхий эдэд хориг арга хэмжээ аваагүй байгаа билээ. Гэвч зэс, алт, нүүрсний тээвэрлэлт, арилжаа хийхэд ихээхэн хүндрэл учруулж, түүхий эдийн нийлүүлэлт доголдож, үнэ өсч байгаа аж.
Төмрийн хүдрээс бусад түүхий эдийн үнийн төлөв өмнөх төсөөллөөс нэмэгджээ. Эрэлт өндөр, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас зэс, газрын тос, нүүрсний үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдсэн байна. БНХАУ-ын үл хөдлөх салбарын хямралаас шалтгаалж төмрийн хүдрийн үнийн төлөв өмнөх улирлын хүлээлтээс мууджээ.
Эх сурвалж: IMF, BLOOMBERG
Холбоотой мэдээ