Kylie Minogue хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Kylie Minogue хуримаа хийнэ

Поп од Kylie
Minogue
хувийн амьдралын хувьд азгүй нэгэн гэж хэлэгддэг. Харин түүний энэ азгүй
байдал төгсгөл болох нь бололтой. Учир нь түүнийг найз залуу Andres Velencoso-той
хуримаа хийхээр төлөвлөж байгаа хэмээн сайтуудад мэдээлжээ.

Тэднийг энэ хавар нууцаар сүй тавьсан. Удахгүй хуримаа
хийхээр төлөвлөж байгаа хэмээн дотны найз нь 
баталжээ. Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдээллийг зүгээр л
нэг цуурхал хэмээн няцаасан байна.

Ямартай ч Andres Velencoso хайртай бүсгүй Kylie-гийнхээ нэрийг
хүзүүн дээрээ шивүүлсэн бөгөөд гэрлэлтийн тухай сэтгүүлчийн асуултанд “Яагаад
болохгүй гэж. Бид удаан хугацааны турш үерхэж байна. Бие биенээ таних
хангалттай хугацаа өнгөрсөн биш гэж үү” хэмээн хариулжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж