Бен Аффлек 10 настай хүүгээ жолооны ард суулгаад, буруудав | News.MN

Бен Аффлек 10 настай хүүгээ жолооны ард суулгаад, буруудав

Бен Аффлек 10 настай хүүгээ жолооны ард суулгаад, буруудав

Бен Аффлек 10 настай хүүгээ жолооны ард суулгаад, буруудав

Бен Аффлекийн хүү, 10 настай Самуэл өчигдөр /2022.06.26/ Лос Анжелес хотод бяцхан осол гаргав. Тодруулбал, Бен Аффлек болон Женнифер Лопез нар хүүг дагуулан “777 Exotics” нэртэй тансаг машины худалдаан дээр ирэх үеэр энэ явдал болжээ. 10 настай хүүг хөдөлгүүр нь ажиллаж байсан шар өнгийн “Lamborghini” машины жолооны ард суухыг зөвшөөрсөн. Энэ хооронд томчууд өөр машин үзэж байсан. Гэтэл машин ухарч, ардаа байсан “BMW” машиныг мөргөжээ.

“Daily mail” хуудсанд нийтэлсэн бичлэгээс харахад Самуэль хаалга нь онгорхой машины жолоочийн суудалд, Женнифер Лопез ард талд нь суусан байсан. Мөн худалдааны төлөөлөгч бололтой хоёр хүн зогсож байжээ.

Машинууд шүргэлцсэний дараа Аффлек ирж шүргэлцсэн хэсгийг шалгахаар тонгойсон байна. Дараа нь хүүгээ тэврэн тайвшруулж байв. Энэ үйл явдлаас болж хэн нэг нь бэртэж гэмтээгүй, холбогдох бүх талууд асуудал үүсгээгүй гэдгийг “777 Exotics”-ийн ажилтан хэлжээ. Самуэл бол Бен Аффлекийн экс эхнэр Женнифер Гарнераас төрсөн хамгийн бага хүүхэд юм. Самуэлийн дээр 16 настай Виолет, 13 настай Серафина нар бий.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-27 213.87.89.70

!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-06-27 103.26.193.138

Jlo ania sanaayai bnshuu erlegt ni ilgeechii hariin sheesiig geed l zugeer orhichijoj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж