Жүдо: Монгол медалийнхаа тоогоор тэргүүлсэн ч чанараараа 3-р байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Жүдо: Монгол медалийнхаа тоогоор тэргүүлсэн ч чанараараа 3-р байр эзлэв

IJF буюу Олон улсын жүдогийн холбооны хуваарьт Улаанбаатар Их дуулга тэмцээн гурван хоног үргэлжилж, өчигдөр/2022.06.26/ өндөрлөлөө. Тэмцээнд таван тивийн 30 орны 255 бөх өрсөлдсөний дотор Монголын 56 жүдоч байв. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох давуу талыг ашиглан өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ тэмцээнд голчлон оролцуулсан аж.

Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 11 медаль авч, багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэв. Харин багийн дүнгээр таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай Оросын баг тамирчид тэргүүлж, Япон удааллаа.

Манай тамирчдаас Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ тэмцээнээс Парисын олимпын эрхийн оноо бодогдож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын Их дуулгад түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэхээр болж байна. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо цуглуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж