Хятадын "Бүс ба зам" санаачлагын эсрэг санхүүжилт босгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Хятадын "Бүс ба зам" санаачлагын эсрэг санхүүжилт босгоно

Хятадын "Бүс ба зам" санаачлагын эсрэг санхүүжилт босгоно

"Их-7" бүлгийн удирдагчид өчигдөр /2022.06.26/ хөгжиж буй орнуудад шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэх болон Хятадын "Бүс ба зам" төслийг эсэргүүцэх зорилгоор 600 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор тохиров. Үүнийг таван жилийн хугацаанд хувийн болон төрийн сангаас босгох юм байна.

"Их 7"-ийн уулзалт энэ жил Германы өмнөд хэсэгт байрлах Шлосс Элмау хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл" гэх шинэчилсэн хөтөлбөрөө дахин эхлүүлэв.

"Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, дижитал дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн бага, дунд орлоготой орнуудын төслүүдийг дэмжихийн тулд АНУ таван жилийн хугацаанд 200 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж гаргана" гэж Байден хэллээ. Түүнчлэн, олон талт хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд, төрийн баялгийн сангууд болон бусад байгууллагаас хэдэн зуун тэрбум нэмэлт доллар орж ирж магадгүйг Байден онцлов.

“Бүс ба Зам” санаачилгыг 2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин санаачилсан. Санаачилгын хүрээнд 100 гаруй улс оронд бүтээн байгуулалт, хөтөлбөрүүд хэрэгжсэн. "Бүс ба зам" нь Азиас Европ хүртэлх эртний торгоны замын орчин үеийн хувилбарыг бий болгох зорилготой санаачилга юм.

Энэ санаачилгын тогтвортой хувилбарыг бий болгохын тулд Европ 300 тэрбум еврогийн санхүүжилтийг мөн хугацаанд төвлөрүүлнэ гэж Европын комиссын дарга Урсула фон дер Лейен мэдэгдэв. Итали, Канад, Японы удирдагчид ч мөн өөрсдийн төлөвлөгөөнийхөө талаар ярилаа.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж