Л.Оюун-Эрдэнэ: Мянганы замын бүтээн байгуулалтын гэрч боллоо

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Мянганы замын бүтээн байгуулалтын гэрч боллоо

Л.Оюун-Эрдэнэ: Мянганы замын бүтээн байгуулалтын гэрч боллоо

Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км замыг өнөөдөр /2022.06.27/ ашиглалтад орууллаа. Ингэснээр 21 аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож дуусаад байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэхүү зам ашиглалтад орсноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусч байна. Мөн 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дууслаа. Цаашлаад шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүх боомтыг автозамаар холбохоор төлөвлөж байгаа. Өнөөдөр миний хувьд энд хоёр зорилготой ирсэн. Нэгдүгээрт, мянганы замын бүтээн байгуулалтын замын бүтээн байгуулалтыг дуусгах түүхэн мөчийг гэрчлэх. Хоёрдугаарт, Бичигт Зүүнхатавч, Арцсуурь Шивээхүрэнгийн боомтын зураглалыг эхлүүлэх гэж ирсэн.

Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт, Ханги мандал, Зүүн баянгийн төмөр замын ажил дуусна. Мөн Бичигтийн боомт, Ульхан, Хавиргын замын ажлууд эхлэх гэж байна.

Ингэснээр 15-20 жилд хүрэх байсан эдийн засгийн сэргэлтийг ойрын гурван жилд багтааж хийх боломжтой. Одоо эхэлж байгаа төслүүд 1-2 жилийн хугацаанд дуусах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс иргэд олон нийт том төслүүдийн амтанд орох байх гэж найдаж байна.

Завханы замын бүтээн байгуулалтад үе, үеийн Засгийн газар оролцсон.

Тиймээс зорилго тавин ажиллаж чадсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Төрөөс хувийн хэвшил, иргэдэд дэд бүтцийг шийдвэрлэж өгөхөд онцгой анхаарч байгаа нь эдийн засгийг сэргээх том боломж гэж хэлж болно. Цар тахал өнгөрсөн хугацаанд амаргүй байсан ч Засгийн газарт нэг боломж олгосон. Тухайлбал, бүтээн байгуулалт дээр төвлөрч, техник эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарсан. Төр хувийн хэвшлийг бүрэн санхүүжүүлэхгүйгээр түншлэл дээр нь хамтарч ажиллана.

-Баяр наадмыг хийх төсвийг бүрдүүлэхийн тулд Хятадаас их хэмжээний зээл авч байгаа гэж үнэн үү?

-Худал ташаа мэдээллийг албаар тарааж байна. Өмнөговийн газар нутагтай холбоотой мэдээллийг нүүрс тээвэрлэгч нар гаргаж байгаа гэж хардаж байна. Гашуунсухайт дээр ажлын хэсэг гарсан. Дарханы төмөрлөг, Хөтөл зэрэг дээр явагдсан хувьчлал дээр ч эрх ашиг яригдаж байна. Үүнтэй адил нүүрс тээвэрлэдэг хэсэг бүлэг хүмүүст эрх ашгийн зөрчилдөөн үүссэн. Ажлын хэсэг далд эдийн засаг бүхий хэсгийг ил болгоно. Цаашид боомтууд цахимжиж, дугаартай машин л зөвхөн нүүрс гаргадаг болох зэргийг төлөвлөж байгаа. Одоо хэдхэн асуудлыг шийдвэрлэж чадвал 30 жил бугшсан завхрал арилна.

Том хөтөлбөрүүд хэрэгжих болгонд жижиг эрх ашиг яригддаг.

Үүнд шантраад том бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоож болохгүй. Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км зам гэхэд ажил нь 12 жил зогсоод байсан. Төсөв санхүү зэргээс шалтгаалж. Тиймээс бодит үр дүнтэй ажлуудын үр ашгийг иргэд илүү ойлгоно гэж найдаж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Монгол Улсын нийслэл ийнхүү бүх аймгуудтай дэд бүтцээр холбогдох ажил отоглож байна. Загастайн даваа өндрөөрөө монголд гуравдугаарт ордог. Тиймээс бүрэн хучигдаж байгаа даваа гэдгээрээ онцлог. Энэ бүтээн байгуулалтын хамгийн хүнд ажил нь уулын давааны ажил байсан.

Монголын авто замын салбарт сүүлийн 30 орчим жилд хийгдсэн уулын ажилтай даваа болж байгаагаар ач холбогдолтой.

Мөн үндэсний компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь онцлог боллоо. Автозамын салбар үүсээд даруй 90 гаруй жил болж буй энэ хугацаанд аж ахуй нэгжүүд ямар том бүтээн байгуулалт хийж байгааг харуулж байна. Удахгүй томоохон бүтээн байгуулалтууд эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хилийн боомтуудыг автозамаар холбох ажил ийнхүү эхлээд явж байгаад талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж