“Инвескор ББСБ” ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

“Инвескор ББСБ” ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээлээ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022.06.08-ны өдрийн хуралдаан шийдвэрээр “Инвескор ББСБ” ХК-д нэмэлт хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрлийг олгосон билээ.

“Инвескор ББСБ” ХК өөрсдийн 5.28% буюу 4,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа юм. Тодруулбал, нэгж хувьцааны үнийг 4155₮-өөр тооцож, нийт 16.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Ийнхүү МХБ дээр өнөөдөр буюу 06-р сарын 27-ны өдөр нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлт албан ёсоор эхэлж, цан цохих ёслолоын ажиллагаа боллоо. Хувьцааны захиалгыг 07-р сарын 01-ний өдрийг хүртэл өдөр бүр 10:00 – 17:00 цагийн хооронд авах ажээ.

Тус компани 2019 онд IPO хийх үедээ 6 салбартайгаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө орон даяр уламжлалт санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг биет 15 салбар, мөн олон улсад 3 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Pocket аппликейшнээр дамжуулан Финтект суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.

Мөн түүнчлэн тэд дотооддоо явуулж буй бизнесээ Бүгд Найрамдах Киргизстан Улсын зах зээлд нэвтрүүлэн уламжлалт ББСБ-ын үйл ажиллагаагаа амжилттай ажиллаж байгаа бөгөөд охин компани болох Pocket апп-ыг тус улсад нэвтрүүлэх ажил явагдаж, Киргиз Улсад 3 биет салбар, 22 ажилтантай болж, зээлийн багцын хэмжээ нь ₮7.6 тэрбумд хүрчээ. Харин тэд ирэх онд Бүгд Найрамдах Казахстан Улсад охин компани байгуулах бол 2023 онд Узбекистан Улсын зах зээлд нэвтрэх гэнэ.

“Инвескор ББСБ” ХК нь ААН-д зориулсан 7 төрлийн, хувь хүнд зориулсан 4 төрлийн зээлийн үйлчилгээг 80 мянга гаруй харилцагчдад олгожээ. Компанийн хувьд өнөөдөр 200 гаруй ажилтантай 323 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй МХБ дээрх 3 дахь том ХК болж, Монголдоо ББСБ салбарын тэргүүлэгч болоод зогсохгүй Төв Азийн 1,485 ББСБ-ын топ 10-т багтах болсон байна. Түүнчлэн өнгөрсөн жилд 41 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн орлого олж, 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан аж. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ технологийн шийдлийг хослуулан хөгжүүлж, гадны зах зээл рүү үе шаттайгаар тэлж, санхүүгийн үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлж буй тус компанийг хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хэн бүхэн сонирхон, судалж байгаа биз ээ…

Захиалга өгөх бол “Голомт Капитал ҮЦК” ХХК ( Энд ),  
“Инвескор Капитал ҮЦК” ХХК ( Энд ) дарна уу.   
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж