"BTS"-ийн тусламжаар дэлхийн экспог зохиох эрхийг Бусан авах уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

"BTS"-ийн тусламжаар дэлхийн экспог зохиох эрхийг Бусан авах уу?

"BTS"-ийн тусламжаар дэлхийн экспог зохиох эрхийг Бусан авах уу?

Ирэх 2030 оны Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Солонгосын Бусан хот өрсөлдөж байна. Тэгвэл тус эрхийг олж авахын тулд Өмнөд Солонгосын хамгийн алдартай "BTS" хамтлаг Бусан хотод том хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна. "HYBE" энтертайнмент компканийн зүгээс "BTS" хамтлаг нь 2030 оны Дэлхийн экспог зохиох эрхийг Бусанд авахын төлөө тоглолт хийж, элч төлөөлөгчөөр нь ажиллахаар болсон гэж мэдэгджээ. Одоогоор уг тоглолтын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

"BTS" хамтлаг түр хугацаанд завсарлаж, гишүүд нь тус тусдаа уран бүтээл гаргах болсныг саяхан зарласан. Улмаар Жунгүг нь АНУ-ын дуучин Чарли Путтай хамтран “Left and Right,” гэх дуугаа зургадугаар сарын 24-нд цацсан.

Бусан нь Өмнөд Солонгосын хоёр дахь том метрополитан хот юм. 3,5 сая хүн амтай Бусан хот нь Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд уул, ус, тэнгис хослосон байгалийн тогтоцтой, халуун рашаануудаараа алдартай.

Дэлхийн экспог хүн төрөлхтний мэдлэгийг дээшлүүлж, улс орнуудын өв соёл, үнэт зүйл, хүсэл тэмүүллийг онцолж, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, ололт, дэвшилтийг үзүүлэн таниулахад чиглэгдэн өнөө цагийн тулгамдсан асуудалд шийдэл олох зорилгоор тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулдаг.

ЭХ СУРВАЛЖ: BILLBOARD 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж