Ирэх 2030 оны Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Солонгосын Бусан хот өрсөлдөж байна. Тэгвэл тус эрхийг олж авахын тулд Өмнөд Солонгосын хамгийн алдартай "BTS" хамтлаг Бусан хотод том хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна. "HYBE" энтертайнмент компканийн зүгээс "BTS" хамтлаг нь 2030 оны Дэлхийн экспог зохиох эрхийг Бусанд авахын төлөө тоглолт хийж, элч төлөөлөгчөөр нь ажиллахаар болсон гэж мэдэгджээ. Одоогоор уг тоглолтын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Бусан нь Өмнөд Солонгосын хоёр дахь том метрополитан хот юм. 3,5 сая хүн амтай Бусан хот нь Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд уул, ус, тэнгис хослосон байгалийн тогтоцтой, халуун рашаануудаараа алдартай.
Дэлхийн экспог хүн төрөлхтний мэдлэгийг дээшлүүлж, улс орнуудын өв соёл, үнэт зүйл, хүсэл тэмүүллийг онцолж, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, ололт, дэвшилтийг үзүүлэн таниулахад чиглэгдэн өнөө цагийн тулгамдсан асуудалд шийдэл олох зорилгоор тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулдаг.
ЭХ СУРВАЛЖ: BILLBOARD
Холбоотой мэдээ