Элон Маскийн цахилгаан автомашины компани “Tesla” гуравхан сарын дараа "Optimus" нэртэй хиймэл оюун ухаант хүн дүрст роботоо танилцуулна. Маск есдүгээр сарын 30-нд болох “Tesla” -ийн “AI өдөр” дээр роботын эх загварыг үзүүлнэ Катарын эдийн засгийн форум дээр гэж мэдэгджээ. “Optimus” гэх нэртэй хүн дүрст робот нь зургаан фт өндөр, цагт таван миль хурдлах чадвартай, 150 фунтийг өргөх чадвартай аж.
Тус роботыг Элон Маск өнгөрсөн оны наймдугаар сард анх танилцуулаад байсан юм.
“Optimus” нь үйлдвэрлэлийн хамгийн аюултай ба уйтгартай ажлыг хийх зориулалттай ба гэрийн тэжээвэр амьтан шиг маш нөхөрсөг, сайн хамтрагч байна гэв. Энэхүү робот эрэг чангалах , машинд боолт бэхлэхээс эхлээд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авах хүртэл олон төрлийн ажлыг гүйцэтгэх чадвартай байна. Түүний хэлбэр дүрс нь 2004 онд гарсан Америкийн шинжлэх ухааны зөгнөлт киноны "I, Robot" киноны "NS5" роботтой маш төстэй харагдаж магадгүй юм.
“Tesla” робот нь тус компанийн цахилгаан машинд ашигладаг автомат жолоодлоготой компьютерыг багтаахаар төлөвлөж байгаа. Энэ нь хүн дүрст биетийн бодит ертөнцийн объектуудыг таних боломжийг олгоно.Гэхдээ робот нь өөрийн тохируулсан мэдрэгч, идэвхжүүлэгчтэй байх болно. “Tesla”-гийн автомат жолоодлоготой камеруудыг роботын толгойн урд хэсэгт суурилуулж, дотоод хэсгийг нь тус компанийн бүрэн өөрөө жолооддог компьютероор ажиллуулна. Мөн “SpaceX”-ийг эзэмшдэг, дэлхийн хамгийн баян хүн болох Маск хиймэл оюун ухааны өдөрлөгөөр бусад сэтгэл хөдөлгөм зүйлсийг илчлэх болно гэж хэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж:Daily Mail
Холбоотой мэдээ