Оросын алтны импортыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Оросын алтны импортыг хориглоно

Оросын алтны импортыг хориглоно

Их Британи, АНУ, Канад, Япон зэрэг улс Украины дайныг санхүүжүүлэх Москвагийн чадавхад сөргөөр нөлөөлөхийн тулд Оросын алтны импортыг хориглох гэнэ. Их Британийн Ерөнхий сайд энэ алхам нь "Путины дайны эсрэг цохилт болно" гэж мэдэгдэв. Орост 2021 онд алтны экспорт 12.6 тэрбум фунт стерлинг буюу 15.4 тэрбум ам.доллар байсан бөгөөд олигархиуд хориг арга хэмжээ авахаас өмнө алтан гулдмай их хэмжээгээр худалдаж авч байжээ. Энэ нь хориг арга хэмжээнээс мултрах арга зам гэж Их Британи шүүмжилж байгаа юм.

Энэ асуудлыг дэлхийн хамгийн баян орнуудын “G7” бүлэг Германд хуралдах үедээ хэлэлцжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Байден “G7”-ийн бусад улсууд болох Герман, Франц, Итали улсуудыг мөн хоригт нэгдэхийг санал болгов. Тэрбээр твиттер хуудсандаа "G7-гийнхон хамтдаа Орос улсад олон арван тэрбум ам.долларын ашиг авчирдаг томоохон экспорт болох Оросын алтны импортыг хориглохоор болсныг зарлах болно" гэж жиргэжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Бид Путины дэглэмийг санхүүжүүлэхгүй байх хэрэгтэй. Их Британи болон манай холбоотнууд үүнийг л хийж байна" гэж нэмж онцолжээ. Лондон нь дэлхийн алтны худалдааны томоохон төв учраас Их Британийн засгийн газар энэ алхам нь Ерөнхийлөгч Путины хөрөнгө босгох чадварт асар их нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украинд түрэмгийлснээс хойш барууны орнуудаас Оросын чинээлэг хүмүүс, банк, аж ахуйн нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн олон төрлийн хориг арга хэмжээ авч эхэлсэн.

АНУ, Европын холбоо, Их Британи болон бусад улсууд одоогийн байдлаар Оросын 1000 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжид хориг тавиад байна. Бавари дахь G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Украины дайнд олон улсын хариу арга хэмжээ авах, үнийн өсөлт, дэлхийн хүнсний хямрал зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж