Ханхүү Чарльз Арабын тэрбумтнаас 3 сая евро авчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Ханхүү Чарльз Арабын тэрбумтнаас 3 сая евро авчээ

Ханхүү Чарльз Арабын тэрбумтнаас 3 сая евро авчээ

Тансаг зэрэглэлийн "Aston Martin" автомашины арын суудалд мөнгөн тэмдэгтүүдээр дүүргэсэн гялгар торуудыг ачиж, алгаа үрэн баярлаж буй ханхүү Чарльзын хүүхэлдэйн зураг Их Британийн телевизийн   "The Windsors" инээдмийн шоу нэвтрүүлгээр гарчээ. Энэ нь түүнийг Арабын чинээлэг улстөрчөөс цүнх дүүрэн мөнгө авсныг ёжолсон үзэгдэл юм. Нэвтрүүлгийн өмнө Катар улсын экс ерөнхий сайд Шейх Хамад бин Жассим бин Жабер аль Тхани  /"HBJ" гэж хочлодог/ 2011-2015 оны хооронд ханхүү Чарльзад гурван сая еврог цүнхэнд хийж өгсөн гэж "London Sunday Times " мэдээлсэн аж. Арабын тэрбумтан өөрийн гараар ханхүү Чарльзад олон удаа тус бүр 500 мянгаас сая еврогоор дүүргэсэн цүнх болон их дэлгүүрийн торыг өгсөн аж.

 

"HBJ" нь  Катарын эрх барих аль-Тхани гэр бүлийн гишүүн бөгөөд хувийн хөрөнгө нь 12 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тэрбээр 2007-2013 оны хооронд Катарын ерөнхий сайдаар ажилласан ба энэ хугацаандаа Их Британитай ойрын харилцаа тогтоожээ.

Энэ дуулиан ханхүү Чарльзын Их Британийн хаан ширээг залгамжлахад нөлөө үзүүлэх магадлалтай байна. Түүнчлэн ханхүү Харри эцгээ нэр холбогдсон дуулиануудаас нь болж шүүмжилж, зай барьдаг аж. Их Британийн хатан хаан II Элизабетагийн дараа хаан ширээг залгамжлах хүн бол ханхүү Чарльз юм. Гэхдээ түүнийг алгасч, хүү, ханхүү Уильямд хаан ширээг залгамжлуулна гэх таамаглал олон жил яригдаж буй.

Үүнээс өмнө ханхүүгийн гол туслах Майкл Фаусетт нь "Чарльз сан"-гийн тэргүүнээс буусан. Тэрбээр Саудын тэрбумтан хандивлагчдад оруулсан хандивынх нь хариуд алдар нэр олгох ажлыг зохион байгуулсан хэргээр шүүмжлүүлж, албан тушаалаасаа буусан.
ЭХ СУРВАЛЖ: THE DAILY BEAST
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж