Нийслэлийн Баянгол дүүргийн 11 ээр хорооны “Хувьсгалчид”-ын хоёрдугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан харамсалтай осол гарчээ. Тодруулбал, иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байна.
Ослын газрыг шалгаж байгаа бөгөөд хэрэг бүртгэл үүсгэсэн гэж цагдаагаас мэдээллээ.
Урин дулааны цагт барилгын ажил эхэлсэн учраас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ОБЕГ, МХЕГ-аас өгч байна. Тодруулбал,
- Барилгын ажлын үед хамгаалалтын хувцас зайлшгүй өмсөх
- Хамгаалалтын малгай, хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах
- Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
- Яаралтай тохиолдолд холбогдох албанд шуурхай дуудлага өгөх зэргийг анхаарууллаа.
Зочин 2022-06-27 213.87.89.70
>>>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-06-27 103.229.123.234
18 , 24 хөн настай гэж байна харамсалтай .
Зочин 2022-06-27 202.21.105.204
Барилгын сайд Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн болон Барилгын яамны юу ч мэдэхгүй баахан хоосон толгойтой авилгачин дарга, намчингуудыг бүгдийг нь зайлуулаачээ. Барилгын салбар дампуурлаа. Өдөр бүр Хөдөлмөрийн аюулгүй байдалын алдаатай бодлогын улмаас хүний амь нас эрсдэж байна. Цемент, арматурын үнэ 2-3 дахин өслөө. Яг энэ барилгын сезоны үеээр барилгынхан маань үгээ хэлж үйлээ үзэж байна. Харин авилгачин дарга нар хэдэн тендер, тусгай зөвшөөрөл дээрээ алалцаал байж байна.
Иргэн 2022-06-27 202.21.100.59
Хайран амь, Ямар тэнэг зөвлөмж өгдөг юм бэ дээ?
Хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглээд ийм хэмжээний ослоос амьд үлдэх боломж тун бага байдаг. Хувийн хамгаалах хэрэгсэл бол хамгийн сүүлийн арга, үүнээс өмнө нь инженерингийн шийдэл, тооцоо судалгаа, орлуулах арга, аюулыг арилгах арга гээд маш олон зүйлс бий.
Засаг төрийн улс төр эдийн засгийн бодлого алдагдсаны үр дагавар 2022-06-27 66.181.178.61
Ковид гээд 2 жил барилгын салбар зогссон бүгд л Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мартсан 2022 оны хавраас барилгын ажил сэргэсэн боловч материалын үнэ хэд дахин өссөн захиалагчийн ипотекийн зээл ховордсон барилгын компаний орлого суларсан хөрөнгө мөнгө ний дутагдал орохоор зардал танаж эхэлнэ ингээд л Үйлдвэрлэлийн-Осол гарч байна
Zochin 2022-06-27 66.181.161.99
Яасан хэцүү юм бэ? Хайран сайхан залуучууд .
zochin 2022-06-27 202.72.245.209
chairan um chunii ami nas !!! zovlontoi umaa !!