Нийслэлийн Баянгол дүүргийн 11 ээр хорооны “Хувьсгалчид”-ын хоёрдугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан харамсалтай осол гарчээ. Тодруулбал, иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байна.
Ослын газрыг шалгаж байгаа бөгөөд хэрэг бүртгэл үүсгэсэн гэж цагдаагаас мэдээллээ.
Урин дулааны цагт барилгын ажил эхэлсэн учраас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ОБЕГ, МХЕГ-аас өгч байна. Тодруулбал,
- Барилгын ажлын үед хамгаалалтын хувцас зайлшгүй өмсөх
- Хамгаалалтын малгай, хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах
- Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
- Яаралтай тохиолдолд холбогдох албанд шуурхай дуудлага өгөх зэргийг анхаарууллаа.
Холбоотой мэдээ