Шри-Ланка улс сайдуудаа Орос руу илгээв

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Шри-Ланка улс сайдуудаа Орос руу илгээв

Шри-Ланка улс сайдуудаа Орос руу илгээв

Эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарласан Шри-Ланка улс Орос, Катар руу сайд нараа илгээнэ гэдгээ мэдэгдэв. Тус улс шатахууны хомсдолд ороод буй тул Орос, Катараас хямд газрын тос авах зорилготой байна. Тэд өнгөрсөн сард 90 мянган тонн Сибирийн түүхий нефть худалдаж авсан. Энэ тээвэрлэлтийг Дубайд төвтэй Корал Энержи зуучлагч компаниар дамжуулсан бөгөөд өдгөө Путины засгийн газартай шууд хэлэлцээр хийхийг зорьжээ. Тиймээс нэмж газрын тос авах асуудлыг хэлэлцэхээр хоёр сайд Орос явна гэв.

Эрчим хүчний сайд Канчана Вижесекера өөрөө Катар луу явж, хөнгөлөлтийн нөхцөлийн талаар хэлэлцэх юм байна.

Банкны асуудлаас болж хэд хэдэн хуваарьт тээвэрлэлт нь тодорхойгүй хугацаагаар хойшилж, бензин, дизель түлш бараг байхгүй болсныг тус улс Бямба гаригт зарласан. Байгаа нөөц нь хоёр хоног ч хэрэглэж хүрэхээргүй болсон тул зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд зориулж нөөцөлж буй аж. Төрийн мэдлийн Цейлон нефтийн корпораци өчигдөр /2022.06.26/ дизель түлшний үнээ 15 хувиар, бензиний үнээ 22 хувиар нэмжээ. Ийнхүү тус улсад 2022 он гарсаар дизель түлшний үнэ дөрөв дахин, бензиний үнэ гурав дахин өсөөд байна. Хязгаарлагдмал тооны тээврийн хэрэгсэлд токен системийг нэвтрүүлэх хүртэл жолооч нарыг дараалалд зогсохгүй байхыг Эрчим хүчний сайд уриалжээ. Түүнчлэн, түлш хэмнэхийн тулд чухал бус албан байгууллагуудыг 14 хүртэл хоногоор хаах шийдвэрийг засгийн газраас гаргалаа.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж