Путин Украиныг түрэмгийлснээс хойших анхны гадаад айлчлалаа хийх гэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Путин Украиныг түрэмгийлснээс хойших анхны гадаад айлчлалаа хийх гэж байна

Путин Украиныг түрэмгийлснээс хойших анхны гадаад айлчлалаа хийх гэж байна

Владимир Путин энэ долоо хоногт Төв Азийн хуучин ЗХУ-ын хоёр жижиг оронд айлчлахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь түүний Украиныг довтлох тушаал өгснөөс хойш гадаадад хийсэн анхны айлчлал болох юм. "Россия 1″ телевизийн Кремлийн сурвалжлагч Павел ЗарубинПутин Тажикистан, Туркменистанд айлчилж, дараа нь Москвад Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой уулзаж хэлэлцээ хийнэ” гэж ярив.

Путин Душанбед Оросын ойрын холбоотон, хуучин ЗХУ-ын улсын дор хамгийн удаан улсаа удирдсан Тажикистаны ерөнхийлөгч Имомали Рахмонтой уулзана. Мөн Туркменистаны Ашхабад хотноо Каспийн тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тус уулзалтад Азербайжан, Казахстан, Иран, Туркменистаны удирдагчид оролцоно гэж Зарубин мэдэгдэв.

Путин хамгийн сүүлд ОХУ-аас гадуур хийсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Бээжинд айлчилсан.Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоос хэдхэн цагийн өмнө "хязгааргүй" найрамдлын гэрээг байгуулсан юм. ОХУ-ын түрэмгийлэл олон мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, барууны орнуудаас санхүүгийн хатуу хориг арга хэмжээ авахад хүргэсэн, Энэ нь Хятад, Энэтхэг, Иран зэрэг бусад гүрнүүдтэй худалдааны харилцаагаа бэхжүүлэх шалтгаан болсон гэж Путин үзэж байна. Орос улс хөршийнхөө цэргийн чадавхыг доройтуулж, барууны орнууд Орост заналхийлэхэд ашиглахгүй байх, үндсэрхэг үзэлтнүүдийг устгах, зүүн бүс нутагт орос хэлтэй хүмүүсийг хамгаалах зорилгоор Украин руу цэргээ илгээсэн гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж