Тодруулга: Он гарсаар 195 хүн зам тээврийн ослоор нас баржээ | News.MN

Тодруулга: Он гарсаар 195 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Тодруулга: Он гарсаар 195 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Тодруулга: Он гарсаар 195 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Тээврийн цагдаагийн албанаас "Аажуу явбал аяндаа хүрнэ" аяныг зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15 хүртэл зохион байгуулж буй. Аяны эхний долоо хоногийн хугацаанд орон нутгийн хэмжээнд 15 хүн зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Урин дулаан болж иргэд гэр бүл болон найз нөхөдтэйгөө аялал, зугаалгаар хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед ямар зөвлөгөө өгөх вэ?

-Амралт зугаалгын үе эхэлж байгаа учраас иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэссэн. Тиймээс орон нутгийн замд осол, зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Аян эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд орон нутгийн замд зам тээврийн ослоор 15 хүн амь насаа алдсан байна. Эдгээрийн шалтгааныг тогтоогоод үзэхээр ихэвчлэн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрлээ шилжүүлэхгүй байх, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүсээ зүүгээгүй зэрэг зөрчлүүдээс болж хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарч байна.

Зам тээврийн ослыг бүрэн бууруулах боломжтой. Учир нь жолоочийн хариуцлагатай 100 хувь холбоотой асуудал юм. Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хурд хэтрүүлдэггүй, дүрмээ баримталдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл барихыг татгалзах хэрэгтэй. Мөн зорчигчийн эрх гэж бий. Жолооч хурд хэтрүүлээд байвал зорчигч шаардлага тавих эрхтэй.

-Орон нутгийн замд  гарсан осол ихэвчлэн ямар шалтгаанаас үүдэлтэй вэ?

-Ихэвчлэн хурд хэтрүүлснээс болж осол үүсдэг. Бүсээ зүүгээгүй, замын нөхцөл байдалд хурдаа тааруулж яваагүйгээс мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос болдог. Жолоочийн гаргасан нэг л болчимгүй үйлдлээс болж 4-5 хүний амь нас хохирч байна.

-Сүүлийн жилд зам тээврийн ослоос болж хэдэн хүн амь насаа алдсан бэ? Үүнээс хэд нь хүүхэд байсан бэ?

-Улсын хэмжээнд жилд 450-500 хүн зөвхөн зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Үүнийг дагаад ийм хэмжээний хүн эрүүл мэндээрээ хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг. 2022 оны эхний хагас жилийн хугацаанд 195 хүн зам тээврийн ослоор нас барсан байна. Үүнээс 20 гаруй нь хүүхэд байсан. "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяны хамгийн том зорилго нь жолоочийн хариуцлагаас шалтгаалж байгаа зам тээврийн ослыг бууруулах явдал. Нэг ч хүний амь насыг хохироохгүйн төлөө бие биенээ хүндэлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсч байна.

-Хөдөө орон нутгийн замд иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хангалттай хүргэж чадаж байна уу?

-Цагийн менежментээр цагдаагийн албан хаагч нар ажиллаж байна. Бусад хэв журмын албууд ч мөн ажиллаж байгаа. Хурд хэмжиж, сэрэмжлүүлэг өгч, ядраад явж байгаа хүнийг аль болох буулгаад биеийн чилээг гаргаад буцаад явуулах гэх мэтээр аяны хүрээнд ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн бэрхшээл байдаг. Нэг үеэ бодоход хангамж сайжирсан. Цагдаагийн алба хаагч нар нэг ч хүний амь насыг хохироохгүйн бүх сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж байна.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-27 213.87.89.70

^ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-06-27 103.80.210.183

зам муу. дээр нь ландтай эргүүнүүд замаар шахдаг шүү дээ. эргэлт дээр ланд бүр байнга цагаан шугам давж явдаг. ланд харагдвал удаан явдаг эсүүл шахаж зогсоод өнгөрөөдөг. машиыхаа эрчийг шингээж зогсоож чадахгүй байж тэгж байдаг шүү.

Avatar

Зочин 2022-06-27 202.126.89.201

Орос украйны дайнаас ч олон хун нас баржээ аймшигтай

Avatar

Зочин 2022-06-27 64.119.16.9

оркуудыг яая даа байз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж