ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрэв

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрэв

ОХУ сүүлийн зуун жилд анх удаа гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт болсон тухай “Bloomberg” мэдээлэв. Хэдэн сарын турш тус улс Украин руу довтолсноос үүдэн эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон ба ихэнх барууны хамтрагчдаа алдсан. Мөн хориг арга хэмжээ үргэлжилж буй хугацаанд хэрхэн эдийн засгийн гүйлгээгээ үргэлжлүүлэх талаар ам бардам байсан юм.

Гэвч Ням гаригийн өдрийн эцэст буюу тавдугаар сарын 27-нд төлөх ёстой 100 сая орчим ам.долларын хүүгийн төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа дууссан бөгөөд төлж чадаагүй байна. Энэхүү хугацаа алдсан тохиолдолд төлбөрийн чадваргүй болсон явдал гэж үздэг. Энэ нь Орос улс эдийн засаг, санхүү, улс төрийн хувьд тусгаарлагдсан орон болон хувирч байгаагийн шинж тэмдэг юм. ОХУ-ын евро бондууд гуравдугаар сарын эхэн үеэс хүндрэлтэй түвшинд арилжаалагдсан. Мөн тус улсын Төв банкны гадаад нөөц царцаагдсан хэвээр ба бусад томоохон банкнууд дэлхийн санхүүгийн системээс гарсан юм.

Орос улс аливаа төлбөр тооцоог нөхөх төлөх хөрөнгөтэй тул гадаад өрийн дефолт болсон гэх тодотголыг үгүйсгээд байна. Тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 40 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл төлбөрөө рублиэр төлж барагдуулах болсноо зарласан ба барууныхан санаатайгаар зохиомол дефолт болсон гэж зарлаж байна гэв. Барууны хувьд өрийн төлбөрөө рублиэр бус ам.доллар, еврогоор төлөхийг шаардаж байгаа юм.

“Loomis Sayles & Company LP”-ийн ахлах шинжээч Хассан Малик "Өрийн төлбөрөө барагдуулах боломжтой засгийн газрыг өөр нэгэн улсын засгийн газар дефолтод оруулах нь тун ховор тохиолдол ба энэ нь томоохон хагарлыг өдөөж магадгүй" гэв. Дефолтын албан ёсны мэдэгдэл нь ихэвчлэн үнэлгээний компаниудаас ирдэг боловч Европын хориг арга хэмжээ нь Оросын аж ахуйн нэгжүүдийн үнэлгээг эргүүлэн татахад хүргэсэн аж. Эцсийн хугацаа өнгөрсний дараа зээл олгогч хөрөнгө оруулагчид юу хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулна.

Хөрөнгө оруулагчид яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй бөгөөд хориг арга хэмжээ зөөлөрнө гэж найдаж, дайны явцыг хянаж магадгүй юм. Цаг хугацаа тэдний талд байж болно. Бондын баримт бичгийн дагуу нэхэмжлэл нь төлбөрийн өдрөөс хойш гурван жилийн дараа л хүчингүй болно.

Өмнө нь 1998 онд Оросын санхүүгийн хямрал, рублийн уналтын үеэр ерөнхийлөгч Борис Ельциний засгийн газар өрийн 40 тэрбум ам.долларыг төлж чадахгүйд хүрчээ. Хамгийн сүүлд 1918 онд Владимир Лениний удирдлага дор большевикууд хаант улсын үеийн өрийн дарамтаас татгалзаж, Орос улс гадаадын зээлдүүлэгчийнхээ эсрэг дефолтод орсон нь зуун гаруй жилийн өмнө юм.

Эх сурвалж:Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж