Оросын пуужин Киевийг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Оросын пуужин Киевийг бөмбөгдөв

Оросын пуужин Киевийг бөмбөгдөв

Украины нийслэл Киев хот өчигдөр /2022.06.26/ Оросын пуужингийн цохилтод өртөв. Энэ нь "Их 7"-ийн удирдагчдын жил бүр зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтын эхний өдөртэй давхацлаа. Удирдагчид Германд уулзалтаа зохион байгуулж байна.

Киев дэх орон сууцны хороололд пуужингийн цохилтын улмаас нэг хүн нас барж, дор хаяж зургаан хүн шархаджээ. Хотын орлогч дарга Володимир Бондаренкогийн мэдэгдсэнээр, шархадсан хүмүүсийн дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Орон сууцны хорооллоос гадна цэцэрлэгийн барилга пуужингийн довтолгоонд өртсөн. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй байна.

Шархадсан хүмүүсийн дунд долоон настай охин байжээ. Охины ээж 35 настай Катерина гэх эмэгтэйг мөн нурангиас гаргаж, түргэн тусламжийн машинд суулгасан байна.  Катерина нь ОХУ-ын иргэн боловч Киевт удаан хугацаагаар амьдарсан юм.

"Киевт цохилт өгөхийн тулд стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг ашиглаж, дөрвөөс зургаан пуужин харвасан" гэж Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Ихнат мэдэгдэв.  Түүнчлэн Бямба гаригт анх удаа Беларусийн агаарын орон зайгаас "Ту22М3" алсын тусгалын бөмбөгдөгч онгоцыг ашиглаж Украинд цохилт өгсөн байна.

Киев хотын Шевченковский дүүрэгт хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд орон сууцны барилга пуужинд өртөж гал гарсны дараа эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ. Шевченковский дүүрэгт хэд хэдэн цэргийн дэд бүтцийн байгууламж байдаг. Оросууд энэ дүүргийг их буугаар буудаж байгаагийн шалтгаан нь энэ гэж албаны хүн хэлэв.

Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, 300 хавтгай дөрвөлжин метр талбай буюу есөн давхар орон сууцны долоо, есдүгээр давхрууд хэсэгчлэн нурсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж