"Их 7"-ийн удирдагчид Путиныг шоолов

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

"Их 7"-ийн удирдагчид Путиныг шоолов

"Их 7"-ийн удирдагчид Путиныг шоолов

"Их 7"-ийн удирдагчид өчигдөр /2022.06.26/ болсон дээд хэмжээний уулзалтын өмнө Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой нийлж Путиныг элэглэжээ. Удирдагчид долоо хоногийн турш Баварид болох "Их 7"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна.

Борис Жонсон, Жо Байден, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тэргүүтэй удирдагчид ширээний ард цугларч суухдаа Путины цээж нүцгэн зургийг шоолсон байна.

Өрөөнд их халуун байсан тул Борис Жонсон, "Хүрэмээ өмсөх үү, тайлах уу, хэдүүлээ хувцсаа тайлах уу?" гэж хошигнож эхэлжээ. Гэтэл Трюдо "Зураг авахуулахын тулд хангалттай урт хүрэмтэй байх хэрэгтэй" гэж хэлсэн байна. Жонсон хариуд нь “Бид Путинээс илүү чанга биетэй гэдгээ харуулах ёстой" гэсэн бол Трюдо "Хэдүүлээ цээж нүцгэн морь унаж үзүүлье" гэж нэмж хэлжээ. Урсула фон дер Лейен "Морь унах нь хамгийн сайхан" гэв. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хошигнолд төдийлөн ач холбогдол өгсөнгүй.

Олон нийтэд дэлгэсэн гэрэл зургууд дээр Путин өөрийгөө чадварлаг тамирчин хүн гэж харуулахыг зорьсоор ирсэн.

Дашрамд дурдахад, Украины эрх баригчид оросууд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх 16 мянга орчим хэргийг шалгаж байна.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж