Филиппинд 165 хүн тээвэрлэж явсан гатлага онгоцод гал гарч, нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Филиппинд 165 хүн тээвэрлэж явсан гатлага онгоцод гал гарч, нэг хүн нас баржээ

Филиппинд 165 хүн тээвэрлэж явсан гатлага онгоцод гал гарч, нэг хүн нас баржээ

Филиппинийн төв хэсэгт 165 хүн тээвэрлэж явсан гатлага онгоц галд автсан бөгөөд аврагчид хоёроос бусад хүнийг аварч чадсан гэж  мэдэгдэв. Нийт зорчигчдоос нэг хүн нас барж, нэг хүн сураггүй алга болсон гэж Филиппинийн эргийн хамгаалалтын алба мэдэгдлээ.  “Mama Mary-Chloe” хөлөг Бохол ба Лейте арлуудын хооронд явж байжээ.  Фэйсбүүк дэх “Coast Guard” видео бичлэгт амьд үлдсэн хүмүүсийг Лейте дэх Хилонгосын эрэг дээр аваачсан талаар харуулсан байна. 

Анх 157 зорчигч, найман багийн гишүүдтэй завь Бохол дахь Убайгаас хөдөлсөн байна. Зарим мэдээллээр хүүхдүүдийг аврахын тулд  шатаж буй завинаас үсрүүлэх  шаардлагатай болсон гэж мэдээлж байна. Албаныхан галын шалтгааныг хараахан тогтоогоогүй  байгаа. Гэхдээ гатлага  онгоц журмын дагуу хүн  тээвэрлээгүй учраас гэж таамаглаж байна. Филиппинд  хөлөг онгоц ачаалал ихтэй, асар том архипелаг байнга шуурганд өртдөг тул завины осол харьцангуй элбэг тохиолддог.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж