Цэц хуралдааны шийдвэрээ 15.00 цагт танилцуулна

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Цэц хуралдааны шийдвэрээ 15.00 цагт танилцуулна

Цэц хуралдааны шийдвэрээ 15.00 цагт танилцуулна

НЭМЭЛТ:

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж, дуусчээ. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг 15.00 цагт танилцуулах юм байна.


ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.06.27/ болно. Хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд шийдвэр шууд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал УИХ шууд хүлээж авч, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна. Харин зөрчөөгүй гэж үзвэл хуулийн заалтуудыг хэвээр үлдээх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж