Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VI.27-2022.VII.03

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VI.27-2022.VII.03

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.VI.27-2022.VII.03

NEWS АГЕНТЛАГ ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2022.VI.27-2022.VII.02/-Г ХҮРГЭЖ БАЙНА. 


Хонь

Хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуулах долоо хоног. Хайрттайгаа чөлөөтэй ярилцаж, романтик байгаарай. Энэ долоо хоногт бусдаас мөнгө зээлэхгүйг хичээ. Хамтран ажиллагсад болон удирдах албан тушаалтантайгаа илэн далангүй яриа өрнүүлбэл танд ашигтай. Буян үйлдэж, шашны үйл ажиллагаанд оролцвол сэтгэл санаа сэргэнэ. Сөрөг сэтгэл хөдлөлүүд эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Өөрийнхөө хэмжээ хязгаарыг сайтар мэдэж, шинэ үүрэг хариуцлага хүлээж авахдаа болгоомжтой хандахыг зөвлөе. 

 

 

Үхэр

Энэ долоо хоногт хуучны хайрттайгаа эсвэл уулзаагүй удсан найзтайгаа холбоо тогтоож магадгүй. Та тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж, хүүхэд залуу насныхаа дурсамжийг сэргээнэ. Мөнгө санхүүдээ хамжааргатай байж, хэмнэлтийн зарчим баримтлаарай. Хэрвээ та ажлаа солих талаар бодож байгаа бол энэ долоо хоногт тохиромжтой үе нь юм. Ажлаа солих нь санхүүгийн хувьд ч ухаалаг сонголт байж мэднэ. Ном сонин унших цаг өөртөө гаргаарай. Энэ нь сэтгэл санааг өргөөд зогсохгүй, ашиг орлого нэмэгдүүлэхэд ч тустай. 

 

 

Ихэр

Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлээрэй. Хадмуудтайгаа уулзаж, хайрттайгаа эвтэй найртай бай. Эрүүл мэнддээ анхаараарай. Сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, хэт их ачаалал, стрессээс өөрийгөө чөлөөлж, бясалгал хийвэл тохиромжтой. Хөрөнгө оруулалтын ашиг орж ирж магадгүй. Шинэ хөрөнгө оруулалт хийх, орон сууц худалдан авах зэрэг боломжууд гарч ирэх ч яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ажил дээрээ аятай таатай нөхцөл байдалд байна. Бизнес эрхлэгчид амжилтанд хүрч, амралтаа төлөвлөнө. Бүтээлч, шаргуу байвал сайн үр дүн ойрхон байна. 

 

 

Мэлхий

Энэ долоо хоног таны амьдралд үнэлж баршгүй үнэ цэнтэй сургамж өгөх болно. Гэхдээ энэ нь танд ашигтай байх бөгөөд та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна. Амралтын өдөр танд аз авчирч, романтик өнгөрөх нь. Сэтгэл санаагаа тайван байлгах нь танд ашигтай. Гайхалтай азтай өдрүүд үргэлжилж буй тул ямар нэг зүйлд бооцоо тавьбал хожих магадлалтай. Багш, удирдлагууд тань таны хичээл зүтгэлийг үнэлнэ. Долоо хоногийн дундуур бага сага асуудал гарч магадгүй. 

 

 

 

Арслан

Энэ долоо хоногт ар гэрийн амьдрал тайван, аливаа асуудал гарсан ч хөнгөхөн шийдэгдэнэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд ердийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөөрэй. Эрүүл хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хий. Энэ долоо хоног бол боломж, өсөлтийн долоо хоног. Таны карьер зөв чиглэлдээ хандсан байна. Ямар нэг зүйлийг шинээр сурах юм уу шалгалт шүүлэг өгөхөд одтой долоо хоног. 

 

 

Охин

Өөрийгөө сайжруулах долоо хоног. Эрч хүч ундарсан долоо хоног учир өөрөө өөртөө урам зориг өгч, идэвхтэй байгаарай. Амралтын өдрүүдэд жижиг хэрүүл маргаанаас зайлсхий, эс тэгвээс та өөрөө эвгүй байдалд орж мэдэх юм. Сайхан ярилцах нь нөхцөл байдлыг эерэг зүгт хандуулна. Санхүүгийн байдал сайжирна. Амжилтанд хүрэхийн тулд цагийн менежмент нэн чухал гэдгийг санаарай. Олон бөөгнөрсөн ажлууд дундаас хамгийн чухлаа ангилж, эрэмбэл. 

 

 

 

Жинлүүр

Долоо хоногийн эхний хэсэг бол өөрийнхөө тухай болон харилцааныхаа тухай эргэцүүлэн дүгнэх үе. Тогтвортой орлоготой болсноор зардлаа удирдахад дөхөм болно. Гэхдээ энэ долоо хоногт жаахан үрэлгэн байх нь дээ. Бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэт их амбиц хөөцөлдөхөөс зайлсхий. Удирдах албан тушаалтантайгаа илэн далангүй ярилц. Таныг урагшлахад туслах шинэ санаа оноо байгаа бол хуваалц. Өөрийн бодсон санаснаа тайлбарлаж, мэдлэгээ хуваалцах нь амжилтанд хүрэх түлхүүр юм. 

 

 

Хилэнц

Гэр бүлтэй хилэнцийнхний хувьд ханьтайгаа харилцаа сайн байна. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч магад. Хайхрамжгүй хандвал эмнэлэгт хэвтэж магадгүй юм шүү. Тиймээс эрүүл мэнд, дархлаагаа сайжруулахын тулд зөв хооллож, ажил амралтаа зохицуул. Бясалгал, дасгал хөдөлгөөн хий. Та төвлөрөл сайтай, аливааг хурдан сурдаг хүн юм. Энэ нь таны санхүүгийн байдлыг сайжруулж, мэргэжлийн амжилтад хүргэнэ. Ямар нэгэн шинэ зүйл сурч эхэлж магадгүй.

 

 

 

Нум

Энэ долоо хоног бол хайрттайгаа ойлголцоход хамгийн тохиромжтой үе. Санхүүгийн хувьд зардлаа танаж, мөнгөө хэмнэвэл зохимжтой байна. Хэт том, тансаг эд зүйл худалдан авахаас зайлсхий. Үүнийхээ оронд худалдан авалтын янз бүрийн хувилбаруудыг судлаад үзээрэй. Ажил дээрээ шинэ үүрэг даалгавар авна. Таны өөрийгөө батлан харуулах долоо хоног гэж ойлгоорой. Ажил хайсан хүмүүст таатай шинэ боломж гарч ирнэ. 

 

 

Матар

Стресстэй амьдралын хэв маягаа эргэн харах цаг. Хайрттайгаа хамтдаа өнгөрөөх цагийг тань хомсолж байгаа стрессээс өөрийгөө чөлөөл. Даамжирвал үл ойлголцолд хүрч мэдэх юм. Ганц бие хүмүүс шинэ харилцаанд яарах хэрэггүй. Цаг нь ирэхээр бүх зүйл болно. Илүүдэл жингийн асуудалтай тулгарсан бол хоолны дэглэм баримталж, усны хэрэглээгээ ихэсгэ. Ажил мэргэжлийн тал дээр удахгүй шинэ өндөрлөгт хүрч болзошгүй. Хэрэгтэй хэрэггүй зүйлд анхаарлаа багахан сатааруулж, мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэ. 

 

 

Хумх 

Романтик хүсэл мөрөөдлөө биелүүлэх долоо хоног. Үүнийхээ төлөө та өөрөө жаахан чармайх шаардлагатай болох нь. Йога, фитнесээр хичээллэ. Энэ долоо хоног санхүүгийн хувьд нэлээн ачаалалтай байж болзошгүй. Ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой хандаарай, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх магадлалтай байна. Бүх зүйл дээр тэвчээртэй байж чадвал эцэстээ ялна гэдгийг энэ долоо хоногт сайтар санаарай. Харилцааны чадварыг тань шалгасан үйл явдлууд болно. Хэдий чинээ чадварлаг байна төдий чинээ ахмад хүмүүс, удирдах ажилтнуудынхаа талархлыг хүлээнэ. 

 

 

Загас

Эерэг сэтгэлгээ бол бүх сайн сайхны үндэс. Ажлын байран дээрээ амжилт гаргахын тулд эерэг сэтгэлгээг өөртөө хэвшүүлж, тууштай, шийдэмгий байгаарай. Ахмад хүмүүсээс зөвлөгөө авахад буруудахгүй долоо хоног. Шинэ хэл, шинэ ур чадвар эзэмшсэнээр мэргэжилдээ ахиц дэвшил гаргаж, хүлээн зөвшөөрөгдөнө. Бяцхан амралт төлөвлөж, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Хайрттайгаа харилцах харилцаа бат бэх болно. Сайхан мэдээ сонсох магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж