Бага унтвал амьдрал богиносдог

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Бага унтвал амьдрал богиносдог

Бага унтвал амьдрал богиносдог

Бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг бол ус, агаар. Үүнтэй адил нойр ч мөн хамгийн чухалд тооцогддог. Хүн өдөрт заавал долоогоос найман цаг унтаж байх ёстой бөгөөд түүнээс бага цаг унтвал хоолны дуршил хэт нэмэгдэх, хорт хавдар тусах магадлал хоёр дахин ихэсдэг байна.

Унтах үйл явц нь "NON-REM" буюу гүн нойрсох, "REM" буюу гүехэн нойрсох гэсэн хоёр процессоос бүрддэг. Гүн нойрсох үед тархин дахь эсүүд хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүдийг ялгаж тархийг амраадаг. Харин гүехэн нойр нь ихэвчлэн үүр цайх үед тохиодог бөгөөд энэ үеэр зүүдэлдэг байна.

Унтах ёстой хамгийн тохиромжтой цаг бол 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл юм. Бүтэн нойроо авч чадахгүй байснаар биеийн ядаргаа тайлагдахгүй байх, булчингийн үйл ажиллагаа муудах, бие махбодийн хэвийн байдлыг бүхэлд нь алдагдуулахад хүргэдэг. Мөн чихрийн шижин, сэтгэл гутрал, дархлаа сулрах цаашлаад үргүйдэлд хүргэдэг байна.

Зарим хүн шөнө унтаагүй ч өдөр унтаад нойроо нөхөж чадна гэж боддог. Гэвч өдөр хэдэн ч цаг унтсан бай шөнө авах ёстой байсан нойрны чанарыг хэзээ ч нөхөж чаддаггүй гэдгийг шинжлэх ухаанаар нотолжээ.

Харвардын их сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын 85% нь ямар нэгэн байдлаар нойргүй хонож үзсэн байдаг. Шалгалтандаа бэлдэж шөнөжингөө суухын оронд гүн нойр авах нь илүү зөв шийдэл юм. Учир нь унтаж байх үед хүний тархи мэдээллүүдийг урт хугацааны ой санамжинд хадгалдаг.

Сайн унтаж амрахын тулд:
1. Унтахаас 1-2 цагийн өмнө утас , таблет зэргийг оролдохгүй байх. Утас болон таблетнаас ялгардаг хөх туяа унтах ёстой цагийг хойшлуулдаг.
2. Алкохол ууж болохгүй.
3. Хүний унтах хамгийн тохиромжтой температур 18.3 хэм.
4. Нойрсуулах эмний үр дагавар маш өндөр эрсдэлтэй учраас хэрэглэх нь маш буруу. Ууснаар дараагийн хоёр жилийн хугацаанд нас барах магадлал 4.6 дахин ихэсдэг байна.

АНУ-д 10 жилийн сургуулийн 80-аас дээш хувь нь өглөөний найман цагт хичээлээ ордог байна. Үүнийг маш буруу гэж үзэн Минесота мужийн сургуулиудын хичээл эхлэх цагийг нэг цагаар хойшлуулж, гарах үр дагаварт дүгнэлт хийжээ. Гэтэл "SAT" шалгалтын дундаж оноо ганцхан жилийн дотор 605-аас 761 болж нэмэгдсэн байна.

Хүний өөртөө хийж чадах хамгийн том эрүүл мэндийн хөрөнгө оруулалт бол бүтэн нойр юм. Та өөртөө ямар ч үнээр хамаагүй бүтэн нойр авах боломжийг өгч байх хэрэгтэй.

Г. Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж