Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна

Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна

Мансууруулах бодис, хууль бус наймаатай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр (2022.06.26) тохиож байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хүн амь насаа алддаг байна. АНУ-д 2021 онд таван минут тутамд нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.

НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан мэдээллээр, дэлхийн хэмжээнд 15-64 насны 270 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг. Түүнээс 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 939 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нийт 1173 сэжигтэний 91.1 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй аж. Нийт холбогдогчдын 92 хувь нь 35 хүртэлх насны залуучууд гэсэн статистик тоо баримт бий.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Үүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж