Гурван давхраас машин унаж, 2 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Гурван давхраас машин унаж, 2 хүн амиа алджээ

Гурван давхраас машин унаж, 2 хүн амиа алджээ

Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч “Nio” компанийн Шанхай дахь төв оффисын гуравдугаар давхраас машин унаж, хоёр хүн амиа алджээ. Нас барсан хүмүүс машин дотор суусан байсан. Нэг нь “Nio”-ийн ажилтан бол нөгөөх нь хамтран ажилладаг компанийн ажилтан юм байна.

Уг хэрэг Лхагва гаригт орон нутгийн цагаар 17:20 минутын орчимд болжээ. Одоогоор засгийн газрын албан тушаалтнуудтай хамтран хэргийг шалгаж эхлээд байна. “Манай компани Олон нийтийн аюулгүй байдлын албатай хамтран ослын шалтгааныг тодруулах, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Хэргийн газарт хийсэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр уг осол тээврийн хэрэгслээс шалтгаалаагүй гэдгийг тодруулсан” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Тус оффисын гуравдугаар давхрыг үзэсгэлэнгийн танхим, туршилтын байгууламж, машины зогсоол гэх мэт янз бүрээр тайлбарладаг аж.

Амь насаа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд туслах баг байгуулагдсан гэж мөн компаниас мэдээллээ. “Weibo” сүлжээнд “Nio”-ийн хийсэн мэдэгдэл хагас цагийн дотор 1000 гаруй хүнд хүрсэн байна. Гэвч сүүлд нь уг мэдэгдлээ устгажээ. Яагаад гэвэл тээврийн хэрэгсэлтэй холбоогүй гэсэн сүүлчийн өгүүлбэр олны дургүйцлийг хүргэсэн байна.

“Nio” компани нь цахилгаан машин үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүн эгнээнд явж байна. Тус компанийг Теслагийн томоохон өрсөлдөгч гэж үздэг. Тесла компанийн салбар үйлдвэр Шанхайд байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж