Алмазны “Алроса” дефолттой нүүр тулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Алмазны “Алроса” дефолттой нүүр тулжээ

Алмазны “Алроса” дефолттой нүүр тулжээ

Дэлхийн хамгийн том алмаз үйлдвэрлэгч, ОХУ-ын "Алроса" компани 2027 онд хугацаа нь дуусах евро бондын купоныг "компанийн хяналтаас гадуурх нөхцөл байдлын улмаас" төлөх боломжгүйд хүрсэн тухайгаа цахим хуудастаа мэдээлжээ.

Тус мэдээлэлд “Дараагийн купоны төлбөрийг зургадугаар сарын 25-нд хийх ёстой. “Alrosa Finance S.A” компаниас гаргасан бондын төлбөр тооцоог хийхэд АНУ, Канадаас “Алроса” ХК-д тавьсан хориг арга хэмжээ саад учруулж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Алроса” компани Вашингтоны хориг арга хэмжээтэй нүүр тулсан. Одоогийн нөхцөл байдал нь компанид техникийн хувьд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Үнэт цаас гаргагч нь тус компанийн охин компани учраас хориг арга хэмжээний хязгаарлалт АНУ болон Их Британийн хориг арга хэмжээний хуулийн дагуу үйл ажиллагаанд нь нөлөөлсөн" гэж тодотгожээ.

Үүний зэрэгцээ тус компани хориг арга хэмжээг цуцласны дараа үүргээ биелүүлэх бүрэн боломжтойгоо онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэд санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хангаж, үүргээ биелүүлэхэд шаардлагатай хөрөнгөтэй байгаагаа илэрхийлжээ.

“Aлроса” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард хориг арга хэмжээний улмаас 2024 онд дуусгавар болох долларын евро бондын купоныг хугацаанд нь төлөх боломжгүйгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж