Урсгал дансны алдагдал 431.7 сая долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Урсгал дансны алдагдал 431.7 сая долларт хүрэв

Урсгал дансны алдагдал 431.7 сая долларт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 963 (2.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд, барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 697.9 сая, анхдагч орлогын алдагдал 164.8 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.

Урсгал дансны алдагдал энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 34.4 сая ам.доллараар нэмэгдэж, 431.7 сая ам.доллар болжээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 233 сая, зарлага 840.5 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 16.9 сая ам.доллараар багасч, зарлага 90.4 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 107.3 сая ам.доллараар өсч, 607.5 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 44.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 16.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.9 сая ам.доллараар нэмэгджээ.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 99.2 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Мөн дөрөвдүгээр сард 309.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 235.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний дөрвөн сард 245 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 942.8 сая ам.долларын алдагдалтай болсон аж. Харин төлбөрийн тэнцэл энэ оны дөрөвдүгээр сард 10.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж