Хятад руу экспортлосон нүүрс 600 мянган тонноор буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Хятад руу экспортлосон нүүрс 600 мянган тонноор буурчээ

Хятад руу экспортлосон нүүрс 600 мянган тонноор буурчээ

Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар урд хөрш рүү 5.7 сая тонн нүүрс гаргажээ. Үүнийг өмнө онтой харьцуулахад 600 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хил, боомтын үйл ажиллагааг сэргээвэл нүүрсний экспорт өсөх боломжтой. Ялангуяа нүүрсний экспортыг төмөр замаар нэмэгдүүлэх нь чухал болохыг өнгөрсөн долоо хоногт болсон “Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр экспертүүд онцлов.

Манай улсын экспортод БНХАУ-ын эзлэх хувь хэмжээ сүүлийн 5-6 жилд тогтмол, 70-90 хувьд хэлбэлзэж буй судалгаа бий. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсаас БНХАУ руу 7.7 сая ам.долларын бүтээгдэхүүн импортлосноос 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хоёр орны гадаад худалдааны эргэлт 2020 онтой харьцуулахад 38 хувиар буюу 2.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хэдийгээр цар тахлын нөхцөлд тээвэр-логистикоос шалтгаалан биет хэмжээ буурсан ч уул уурхайн гол бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх ханш өндөр байгаа учир орлогын хэмжээ төдийлөн буураагүй эерэг үзүүлэлттэй байна. Манай улсын БНХАУ-аас авсан бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 31 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хоёр орны хамтын ажиллагааны талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шюэжюнь хэлэхдээ “Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа их ирээдүйтэй байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд танай улсаас барьж буй ХАА-н салбарыг, тэр дундаа газар тариаланг хөгжүүлэх бодлогыг дэмжиж, Хятадын Засгийн газар, бүх хөрөнгө оруулагч оролцоход бэлэн байна” гэж онцолсон юм.

“Covid-19” цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал зэрэг тааварлашгүй олон зүйлээс шалтгаалж, дэлхий нийтэд худалдааны эргэлт буурч байгаа энэ үед Монгол Улс гадаад худалдааны гол түнш БНХАУ-тай хийх экспорт, импортын хэмжээг хэвийн хадгалж үлдэх нь том сорилт болж буйг бага хуралд оролцогчид хэлж байв.

Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрчээ. 2021 онд Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж