ОХУ: Беларусьд цөмийн хүчин чадалтай пуужин амлав

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

ОХУ: Беларусьд цөмийн хүчин чадалтай пуужин амлав

ОХУ: Беларусьд цөмийн хүчин чадалтай пуужин амлав

ОХУ ойрын зайн тусгалтай пуужингийн системээ холбоотон Беларусь руу илгээнэ гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, "Искандер-М систем нь ердийн болон цөмийн төрлийн баллистик, далавчит пуужингуудыг харваж чадна" гэв. Эдгээр нь 500 км хүртэл зайнд харвах чадвартай.

Путины түрэмгийлэл эхэлснээс хойш ОХУ болон барууны орнуудын хооронд хурцадмал байдал үүсээд буй. ОХУ энэ хугацаанд цөмийн зэвсгийн талаар хэд хэдэн удаа дурьдаад байна. Энэ нь барууны орнуудад хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан анхааруулга гэж ажиглагчид тайлбарлажээ.

Санкт-Петербург хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улс Беларусийн СУ-25 байлдааны онгоцыг цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой болгоход тусална гэж Путин хэлсэн. Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ, "Украины хойд болон баруун хэсэг рүү пуужин харвасаны зарим нь Беларусиас байсан" гэв. Ийнхүү пуужингийн цохилт өгөх нь Беларусийг дайнд татан оролцуулах Кремлийн төлөвлөгөөний нэг хэсэг гэж Украины тагнуулын алба үзэж байна. Беларусь улс нь Орост логистикийн дэмжлэг үзүүлж байгаа ч албан ёсоор мөргөлдөөнд оролцоогүй байна.

Дээр дурдсан Искандер пуужинг Оросын жижиг эксклав хот Калининградад аль хэдийнэ байрлуулжээ. Калининград нь НАТО-ийн гишүүн Литва, Польш хоёрын хооронд оршдог. Литва улс Калининградын боомтыг хаасан нь Москвагийн дургүйцлийг хүргээд байгаа аж. Беларусийн удирдагч Лукашенко ч бас энэ үйлдлийг "дайн зарласан нэг хэлбэр" гэж хэлжээ. Ийн боомтын хориг тавьсан нь Оросын ердийн бараа бүтээгдэхүүний зөвхөн нэг хувьд л нөлөөлж байгаа гэж Литва мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж