Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барижээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ. Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд 5 бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл болон хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнд дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж