Кейт Миддлтон армийн бэлтгэлээр зочлов

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон армийн бэлтгэлээр зочлов

Кейт Миддлтон армийн бэлтгэлээр зочлов

Их Британи улсад өчигдөр /2022.06.25/ Зэвсэгт хүчний өдөр болж өнгөрлөө. Кембрижийн гүнгийн авхай энэ өдрийг тохиолдуулан Их Британи болон хилийн чанадад алба хааж буй цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ.

Кэтрин өнгөрсөн оны сүүлээр цэргийн бэлтгэл сургуулилалтад оролцож, элсэгчидтэй ярилцсан. Тэр үед сургалтын төвд зочилсон зургуудаа нийтлэхдээ, "Бидний аюулгүй байдлыг хангахын тулд өөрсдийгөө зориулсан бүх хүмүүст баярлалаа" гэж хэлж байв.

"Өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр. Уильям бид хоёр далай, агаар, хуурай газар гээд бүх зэвсэгт хүчинд алба хааж байсан үе үеийн эрэлхэг эрчүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэхийг хүсч байна" гэж Кейт цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр армийн хамт олон шинэ цэрэг, алба хаагчдыг хэрхэн сургаж байгааг харахын тулд тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж байгаадаа баяртай байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Зэвсэгт хүчний өдөр жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Бямба гаригт  тохиодог. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 20-ны Даваа гаригт Зэвсэгт хүчний тугийг орон даяар барилга байгууламж, алдартай дурсгалт газруудад мандуулснаар баяр эхэлжээ.

Эх сурвалж: BBC, ARMED FORCES DAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж